Нийслэлийн Эрүүл мэндийн газар өнгөрсөн пүрэв гарагт нэг бүрийн ширхэг нь 20 мянган төгрөгийн үнэтэй 20 мянган ширхэг маск худалдан авах тендер зарласан тухай мэдээлэл цацагдсан. Уг асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар тус газрын удирдлагуудыг дуудаж, тайлбар авлаа.
Д.Сумъяабазар: Тендерийг ЭМЯ өөрсдөө зохион байгуулаач. Яагаад НЭМГ руу оруулж ирээд байгаа юм. Өчигдөр би өөрт чинь хэлсэн. Урдаас авах оношлуурыг ЭМЯ өөрөө хий гэж. Өөрсдөө судлах хэрэгтэй шүү дээ. НЭМГ юугаа мэдэх юм. Яаж зохион байгуулах юм. Яах гэж ийм юм аваад байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлд 15184 хүний бэлэн байдалд шилжүүлээд ажилд нь оруулах гээд байж байна. Зохион байгуулалтад орж байна.
Тиймээс ЭМЯ өөрсдөө энэ ажлаа хариуцаг. Хоёрдугаарт, худгийнхаа асуудлыг ЭМЯ өөрсдөө ав.
Яах гэж нийслэл рүү явуулаад байгаа юм. Гадуур 20 мянган төгрөг гэж шуугиад байна. Тэгж болж байгаа юм уу. Та нар хулгайч болж байна шүү дээ одоо.
Л.Зэндмаа: ЭМЯ-аас коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд хамгаалах хэрэгслийн гүйцэтгэх компанийн сонгон шалгаруулах, гэрээ байгуулах эрхийг энэ долоо хоногт манай байгууллагад шилжүүлсэн. Энэ нь микробиологийн лабораторид ажиллах эмч нарт зориулсан N95 маск юм. Ингэхдээ N95 маскийг 20 мянган төгрөгөөр худалдаж авах тооцоо бүхий жагсаалтыг ирүүлсэн.
Эрх шилжиж ирсэн үнийн дүнгээр нь тендер зарласан.
Ямар нэгэн байдлаар үнэ зохиож тавиагүй. ЭМЯ-аас тавьсан тусгай шаардлагын дагуу бид зарласан.
Д.Сумъяабазар: ЭМЯ-нд нь буцаа. Дээр нь хууль хяналтын байгууллагаар оруул. Ашиг сонирхол байна гэж харж байна. Бидэнд ачаалал мундахгүй их байна. Иргэдийн амьдрал, улсын төсөв ямар байна. Хаана байна, нөгөө арви гамтай хэмнэлт чинь.
ЭМЯ өөрсдөө тайлбар өгөг.
Тендерийг нь яаманд буцааж өг. Лабораторийн маск нь ийм байдаг гэдгийг өөрсдөөр нь хэлүүл. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд та нар битгий оролцоод бай. Энэ чинь гурван яамны шийдэх асуудал. Яамдын бодлогын асуудал. Бид анхан шатан дээр ажилладаг.
Сэтгэгдэл (20)