ЭШЛЭЛ 1
Улсаараа өөрчлөх зорилтын төлөө хамтдаа алхах ёстой. Тухайлбал, эрүүл мэндийн салбарыг холбоно. Эрүүл мэндийн салбарт байгаа уламжлалт карт, түүн дээр гараар бичдэг байдлыг халах ёстой. Цахимаар дугаараа авдаг, бүх оношилгоо нь гадаадын аль нэг эмнэлэгт очиход хүчин төгөлдөр, Нэгдүгээр эмнэлэгт өгсөн шинжилгээ, оношилгоо нь Гуравдугаар эмнэлэгт ч хүчин төгөлдөх байх ёстой юм.
ЭШЛЭЛ 2
Газрын харилцааг ч мөн цахимд холбоно. Гэрчилгээг цаасаар биш цахимаар, баганан кодоор олгох ёстой. Эрдэнэс тавантолгойн толгой компанид ийм олон ажилтан байх шаардлагагүй. Бүх зүйл цахим байх ёстой.
ЭШЛЭЛ 3
Гааль, шүүх, татвар цахимжсан. Үүн дээр Сангийн яамныхан сайн ажилласан.
ЭШЛЭЛ 4
Улсын бүртгэлийг цахимжих хэрэгтэй. Тэгэхгүй бол хүнд суртал тэнд оршин тогтноод байна.
ЭШЛЭЛ 5
Яваандаа сонгуулийг цахимаар өгдөг, тухайн хүн өөрийгөө таниулж чадвал дуртай бүртгэл дээрээ цаг алдалгүй авдаг байх учиртай.
ЭШЛЭЛ 6
Та шаардлагуудыг хангаж чадвал цагийн дотор хүссэн компаниа байгуулах боломжтой болно.
ЭШЛЭЛ 7
Зам тээвэр цахимжих ёстой. Баянзүрхийн товчоогоор гарахад модоор мөнгө авдгаа болих хэрэгтэй.
ЭШЛЭЛ 8
Тэр нь түгжрэл үүсгэдэг. Мөнгө нь төрд эсвэл хувьд нь ордог нь ч тодорхойгүй. Шууд камераар уншаад гарах ёстой. Түргэн тусламжийн машин нь айлаа олохгүй байдаг явдал ч цэгцэрнэ.
ЭШЛЭЛ 9
Улаанбаатарт орон нутгийн дугаартай хэдэн машин явж байна, хэд нь нийслэлийн машин бэ, хэд нь хотын төвөөр хөдөлгөөнд оролцдог, хэд нь зах, худалдааны төвийн орчимд түгжирж байна вэ гэх мэтчилэнгээр их өгөгдлийг цуглуулж, түүнийг боловсруулж байж шийдэл гаргана. Үүнд нь хотын дарга анхаарал хандуулдаг байх ёстой. Ингэж байж зохицуулалт хийнэ.
ЭШЛЭЛ 10
Архив цахимжих ёстой. Шаардлагатай мэдээлэл, түүх бүхэн цахимд байх ёстой. Гэтэл өнөөдөр Архив нууц мэтээр үнэд ороод сууж байдаг явдлыг халах ёстой.
ЭШЛЭЛ 11
Цахим Имайл хаягтай байх ёстой. Ингэж байж замын хөдөлгөөний торгууль аль мэдээлэл нь ирдэг байх ёстой.
ЭШЛЭЛ 12
Энэ бүхэн угсрагдаж үндэстэнээрээ цахимжих бодлогын доор нэгдэх хэрэгтэй байна. Яг л симпони хөгжим шиг. Ингэж чадвал цахим үндэстэн болно.
ЭШЛЭЛ 13
Би гэдэг бус бид гэдэг үзлээр хамтдаа урагшлах, харах хэрэгтэй байна. Төр, хувийн хэвшил, технологи нийлж байж, технологийн засаглал бий болох ёстой.
ЭШЛЭЛ 14
Үүний тул цахим хөгжлийн буюу мэдээлэл технологийн яамтай байх хэрэгтэй гэж үзэж байгаа.
ЭШЛЭЛ 15
Бид өөрийн гэсэн хиймэл дагуул, орон зайтай болох хэрэгтэй. Энэ зүйлийг одоо л бид хийх хэрэгтэй. Урагшлах цаг, сэрэх цаг болсон.
ЭШЛЭЛ 16
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг зарлаж байгаа. Уул уурхай дээр нэмэх нь зургаан салбар. Бүтээлч технологийн салбарыг оруулсан. Засгийн газар бодлогоор дэмжиж, эрх зүйн орчинг бий болгоно.
ЭШЛЭЛ 17
Цахим байх цахим бус байх тооцооллыг гаргасан. Цахим байгаагүй нөхцөлд иргэний үнэмлэх захиалахад 1 цаг 55 минутыг зарцуулна. Харин цахим байгаа нөхцөлд 5 минут л зарцуулна.
ЭШЛЭЛ 18
Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэдээ стрессгүй, өглөө сэрдэг, идэвхтэй, өглөөний 07:30 цагт үндэстнээрээ гүйдэг, гар утаснаасаа төрийн үйлчилгээг авдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг үндэстэн болох ёстой. Бид тэрбум хүнийг бус гурван сая илүү идэвхтэй хүнийг өөрчлөх гэж байна.
ЭШЛЭЛ 19
Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 20
Хаврын чуулганаар "Хувь хүний өгөгдөл аюулгүй байдлын тухай хууль"-ийг өргөн барьж батална.
ЭШЛЭЛ 21
Цахим шилжилтэд манлайлж оролцсон банк, үүрэн телефоны операторуудад баярлалаа.
ЭШЛЭЛ 22
Төрийн өмчит үйлдвэрийн газрыг бүх зүйл дээр байгуулж, хувийн хэвшлүүдэд саад болж болохгүй.
ЭШЛЭЛ 23
Салангид байгаа системүүдийг холбож байж цахим үндэстэн болно.
ЭШЛЭЛ 24
Энэ бүхэн Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэг болж байгаа. Тиймээс бидний чухалчлах сэдэв гэдгийг ойлгож хамтран ажиллаарай.
Сэтгэгдэл (20)