БАРИМТ 1
Цар тахалтай зэрэгцэн амьдрах, эрсдэлийн менежментээ оновчтой хэрэгжүүлэх, иргэддээ үйлчлэхэд төрийн захиргааны бүх байгууллагууд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой. Хотын даргын хувьд цаашид үйл ажиллагаагаа энэ чиглэл рүү хандуулна.
БАРИМТ 2
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийг сэргэх арга хэмжээ хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах талаар үүрэг өгсөн. Нийслэлийн ажил амьдралыг авч явахын тулд учирсан хохирлыг арилгах арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх ёстой.
БАРИМТ 3
НЗДТГ-ын дарга, Хотын ерөнхий менежер, НЭМГ болон НМХГ-ын дарга, харьяа 33 агентлагийн дарга нар бүгд оролцож нарийвчилсан төлөвлөгөө гарга.
БАРИМТ 4
Иргэд өвчин тусаж үхэх үү, өлсөж үхэх үү гэдэг дээр ирээд байна. Өвчин тусах уу, өлсөх үү гэдэг сонголтод иргэдээ хүргэх ёсгүй
БАРИМТ 5
Мөн яаралтай тусламжийн төв, нэгдсэн болон төрөх эмнэлэг, асрамжийн газар, сувилал, өрхийн эмнэлгийн төвүүдэд халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг мөрдүүлж байгаад нь Эрүүл мэндийн яамтай хамтран шалгах маршрут гаргахыг НЭМГ, НМХГ-т үүрэг болгож байна.
БАРИМТ 6
Мөн дүүргүүдийн эмнэлэг бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллана.
БАРИМТ 7
Орон сууцны агааржуулалтын хоолойгоор халдвар тархах эрсдэл өндөр байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ гаргахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, НМХГ, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга нарт үүрэг болгож байна.
БАРИМТ 8
Тусгаарлах байраар ашиглах зочид буудлуудын тоог яаралтай гаргаж, зэрэглэлийг нь тогтоо. Тэнд халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөгдөж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга ахалж, ажилла.
БАРИМТ 9
Ингэхдээ дүрэм журам боловсруулах, газар дээр нь үнэлгээ хийх, тайлан боловсруулах чиг үүргийн дагуу ажлын дадлага туршлагатай, мэргэшлийн алба хаагчдыг оролцуулна. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, НЭМГ, Нийслэлийн боловсролын газар, НАЖГ, Нийслэлийн өмч ашиглалт удирдлагын газрууд дээрх шаардлагад нийцсэн хүмүүсээр багаа бэлдэж, ажилла.
БАРИМТ 10
УОК-оос нийсэлд “Нэг өрх-нэг хүн” аяныг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд нийслэлийн 411420 өрхийг хөл хорионы хугацаанд шинжилгээнд хамруулах асуудал яригдаж байгаа.
БАРИМТ 11
Айл өрхүүдээс хөл хорионы хугацаанд багтаж шинжилгээ авах урьдчилсан төлөвлөгөө гаргаарай. Хамгийн гол нь гүйцэтгэл сайтай, үр дүнтэй ажиллах ёстой.
БАРИМТ 12
Баярын үеэр авч хэрэгжүүлэх гол зүйл нь Дархан хотод хэрэгжүүлсэн арга хэмжээ. Техник, тоног төхөөрөмжийн хувьд хангалттай байгаа гэсэн. Тиймээс томоохон хэмжээний ажиллагаа зохион байгуулах үүрэг бидэнд оногдож байна. Дарга нар цагийн менежменттэй ажилларай.
БАРИМТ 13
16691 төрийн алба хаагчид энэ аянд оролцоно.
БАРИМТ 14
НЭМГ-ын 6934 алба хаагч дээрх бэлтгэл ажлыг хангуулахыг үүрэг өгч байна.
БАРИМТ 15
НМХГ-ын 536 алба хаагчийг мэргэжлийн дагуу халдвар хамгаалалтын дэглэм сахиж, оролцохыг Л.Эрдэнэчулуун дарга хариуц.
БАРИМТ 16
НОБГ-ын дарга 876 хүний бие бүрэлдэхүүнийг авч энэ ажиллагаанд оролцоно.
БАРИМТ 17
Нийслэлийн Цагдаагийн газрын алба хаагчдын энэ ажиллагаанд оролцуулах үүрэг өгч байна.
БАРИМТ 18
Мөн нийслэлийн төрийн захиргааны бусад бүрэлдэхүүнүүд бие бүрэлдэхүүнээ бэлдэх ёстой.
БАРИМТ 19
НОБГ-ын дарга ОБЕГ-ын даргатай хамтран Засгийн газрын тогтоолын төсөл бэлдээрэй.
БАРИМТ 20
УОК-ын дарга хөл хориог бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэл гаргасан. Тиймээс иргэд товлосон хугацаанаас нь өмнө гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэг цагаан сарынхаа бэлтгэл ажил хийж хүнсний захуудаар явж байгаа байдал ажиглагдаж байгаа.
БАРИМТ 21
Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд хөл хорио тогтоох хугацаа хүртэл сандралгүй, тайван уужуу, хүний бөөгнөрөл үүсгэлгүй баярынхаа зүйлийг бэлдэх, цагийн менежменттэй байж иргэн хүнийхээ үүргийг биелүүлээсэй гэж хүсэж байна.
БАРИМТ 22
Дүүргийн дарга нар бараа бүтээгдэхүүний худалдаа эрс нэмэгдэж байгаа энэ үед зөвлөн туслах үйлчилгээ, мэдээ мэдээллээр иргэдийг хангаж ажиллаарай.
БАРИМТ 23
Худалдааны төвүүдийн цагийн менежментийг уртасгах талаар санал чиглэл өгч зохион байгуулалтад оруулаарай.
БАРИМТ 24
Дээрх ажлуудтай холбогдуулан нарийвчилсан төлөвлөгөөнүүдээ гаргаж Засгийн газар, УОК-т танилцуулах ёстой учраас шуурхай ажиллах ёстой.
Сэтгэгдэл (27)