ЭШЛЭЛ 1
Өөрийн чинь өмгөөлөгч таны хэргийг хамгаалахад хэцүү биш ээ. Гэхдээ та улс төрийн нөлөө, оролцоог нь хаагаад өгч чадах уу.
ЭШЛЭЛ 2
Хуулийн хэчнээн сайн гаргалгаа гаргаад ч хий хоосон гэж хэлэхийг сонсоход үнэхээр сэтгэл гонсойж байна.
ЭШЛЭЛ 3
Хуульд захирагдах ёстой шүүгч, прокурорыг томилохдоо Ерөнхийлөгч өөртөө захирагд гэж дарамтлаад үгүй бол огцрох өргөдлөө огноогүй бичиж өг гэж шаарддаг гэж Ерөнхий сайд нь ажлаа өгөхдөө мэдэгдсэнийг бодохоор үнэхээр сэтгэл өвдмөөр.
ЭШЛЭЛ 4
Хууль зүйн сайд нь Ерөнхийлөгч албан өрөөндөө шүүгч нарыг дуудаж, хэнд ямар зүйл ангиар, хэдэн жилийн ял өгдгийг даалгадаг гэдгийг илчилснийг хараад үнэхээр уур хүрмээр.
ЭШЛЭЛ 5
Чамайг төрийн нэр ашиглан баривчилж байгаад шоронд хатааж, тэнд нь хувиараа алнаа гэдэг заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүргэхээр оролдож байна.
ЭШЛЭЛ 6
Ийм Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй, зэвүү зэрэг хүрмээр.
ЭШЛЭЛ 7
Энэ бүхэн Солонгос савангийн дуурь эсвэл Холливудын кино зохиолын мөрүүд биш ээ. Энэ бол бидний бодит байдал, өнөөдрийн дүр төрх.
ЭШЛЭЛ 8
Холбогдох хэд хэдэн хууль байтугай Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдлүүд гуравхан хоногийн сошиалын сэвэлт болоод мартагдах учиртай гэж үү.
ЭШЛЭЛ 9
Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа.
ЭШЛЭЛ 10
Өөрөө 800 км төмөр зам тавьж байгаа гэж хэлдэг ч 267-хон км яваад хил дээрээ очих км төмөр зам өнөөдөр ч дуусаагүй байна. Өөр чиглэлд ч барьсаар л байна.
ЭШЛЭЛ 11
Хятадад нүүрс нийлүүлэх Австралийн орон зайг Орос нөхөж, харин Монгол ялагдлаа.
ЭШЛЭЛ 12
Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтад түшиглэсэн Оюутолгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг шоронд хийсэн.
ЭШЛЭЛ 13
Өнөөдөр УИХ, Засгийн газрын урдуур, энэ асуудлын дундуур шургалж, төслийн ажлын хэсгийг хэзээ ч асуудлыг шийдвэрлэхгүй, бүтэлгүй хов болгон үлдээх гэж байна.
ЭШЛЭЛ 14
Цаад зорилго нь ердөө гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах юм.
ЭШЛЭЛ 15
Мөн хоёр хөршид уг төслийг барьж өгөх, Монголыг дахин ялагдуулах юмаа.
ЭШЛЭЛ 16
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд хүмүүсийн амьжиргааны түвшин улам буурлаа.
ЭШЛЭЛ 17
Эдийн засгийн өсөлт зогслоо, хувийн хэвшлүүд үүд хаалгаа барилаа.
ЭШЛЭЛ 18
Том компаниудыг өөртөө үнэнч эсэхээр нь хоёр хуваалаа. Манан, 30 гэр бүл, оффшорын гэсэн хуйвалдааны баахан хуурмаг байдлыг бий болголоо.
ЭШЛЭЛ 19
Харин өөрөө жинхэнэ МАНАН-г байгуулж, оффшорын жинхэнэ эзнээр өөр хүн бус харин өөрөө тодорлоо.
ЭШЛЭЛ 20
Бүтээн байгуулалтын жинхэнэ ажлыг бус бүтэлгүй үзэл суртлын дайн өрнүүлж, монголчуудыг талцуулж, нийгмээ дэндүү хагалган бутаргалаа.
ЭШЛЭЛ 21
Манай улс сүүлчийн 30 гаруй жилийн хугацаанд Төв Ази дахь ардчиллын цорын ганц Баян бүрд гэж нэрлэгдэж ирсэн.
ЭШЛЭЛ 22
Ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөө, хуульд захирагдах ёс, хараат бус шүүх засаглалаа өдөр бүр арчиж, тордож суухгүй бол нүд ирмэхийн зуурт алдах боломжтой, дарангуйлал руу гулсах боломжтой, ардчиллын Баянбүрд асар хурдан цөлжих аюултайг бид мэдэрлээ.
ЭШЛЭЛ 23
Бид энэ бүхнийг хараад зүгээр гар хумхин сууж болохгүй.
ЭШЛЭЛ 24
Цаашид энэ хэвээр үргэлжилбэл, сайнаар бол нэг намын тогтолцоо тогтоно, саараар бол нэг хүний диктатур тогтоно.
Сэтгэгдэл (27)