Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Еррөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхлаа.
“Таны хувьд улстөрд чамгүй бэлтгэгдсэн, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа Монгол Улсынхаа хүн амыг тал хувийг захирч байсан туршлагатай, зовлон жаргалыг нь мэддэг хүн.
Монгол Улсын Шадар сайдаар дэмжигдэн орж ирсэнд баяр хүргэе. Шадар сайд гэдэг бол улс орныхоо бүх л нөхцөл байдлыг “цэвэрлэдэг” хүн гэдгийг Та мэдэж байгаа байх. Шадар сайдын хариуцах асар олон асуудал байгаа. Өнөөдөр бидэнд тулгамдаад буй цар тахлын асуудлаар Таныг ажрахгүй ажиллах болов уу гэж бодож байна. Нөхцөл байдал ийм байхад битгий улстөржөөрэй л гэж хэлмээр байгаа юм. Нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж, Ерөнхийлөгчтэйгөө ойрхон ажиллаарай.
Таныг хотын даргаар ажиллаж байх үед санал, бодлоо солилцож байсан. Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд дээр хамтарч ажиллая. Амжилт хүсье” гэлээ.