Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дахин томилогдсон Х.Нямбаатар дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Хууль зүйн сайд Х.Нямбаатар яагаад улстөржөөд байна вэ. Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын танхимаас худлаа гүтгээд байна вэ. Үүнийгээ тайлбарла. Би өөрийг чинь шүүхэд өгнө. Яахаараа би энэ ордны гурван давхарт ирээд хүмүүст ял өгөөд сууж байдаг юм.
Хууль зүйн сайд ийм юм ярьж болохгүй. Чи МАН-ын биш, Монгол Улсын Хууль зүйн сайд шүү. Чи залуу хүн, эхний алхмаа ингэж улстөржөөд эхлэвэл хууль зүйн салбар цаашаа явахгүй шүү. Бид олон удаа хувь, хувьсгалын зааар уулзаж Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө ярилцаж байсан биз дээ.
Тэр уулзалтуудын үр дүн хаана байна. Ерөнхий сайдтайгаа зөвлө, ард түмнээсээ уучлал гуй.
Танай салбарт нэн тэргүүнд хийж гүйцэтгэх нухацтай асуудал олон бий. Чамайг сайд болоход бид хоёрын ярьсан Монгол Улс Азидаа хоригдолгүй орон болгох төсөл хаана байна. Үүнийгээ хиймээр байна. Гуравхан сая хүнтэй орон ийм олон хоригдолтой байж болохгүй” хэмээлээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (11)