Өнөөдрийн ээлжит бус чуулганаар томилогдсон Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Их Хурлын индэр дээр түрүүн хэлж байсан. Оюутолгойн Засгийн газрын ажлын хэсэгт сөрөг хүчин болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуягийг нь оруулчих. Н.Алтанхуяг зовлон дундуур явсан учраас өөрт чинь их хань болно шүү.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ө.Шижирийг оруулах санал өгсөн. Хамтарч ажиллаад нэг цэгт оруулъя. Эндээс гараад С.Ганбаатар гишүүн дээр оч. Өлсгөлөнгөө зогсоо. Ажлын хэсэгт өөрийг чинь оруулахаар боллоо гэдгийг нь хэлээд болиулмаар байна.
Учир нь нийгмийн бухимдал янз бүрийн байдлаар гадагшаа алдагдвал өнгөрсөн хугацаанд жагсаал цуглаан хийж байна. Нийгмийн бухимдал ямар байдаг гэдгийг яс махаараа ойлгодог болсон гэж бодож байгаа учраас түүний өлсгөлөнг зогсоомоор байна.
Хамтдаа гурван сая Монголчуудад тулгамдсан асуудал дан ялангуяа эдийн засаг элгээрээ хэвтэж унасан энэ үед хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монголын төр ганхахгүй, бат бөх, иргэд зовохгүй эрүүл саруул байхын төлөө хамтарч ажиллая" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)