ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар суулт зарлаж буй гишүүн С.Ганбаатартай уулзаж байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Засгийн газрыг төлөөлж ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоотой хамт тантай уулзахаар ирлээ. Би хэдэн зүйлийг хэлэх ёстой. Нэгдүгээрт, та эрүүл мэндээ бодох ёстой. Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулахаар хэд хэдэн удаа ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа.
2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай уулзалт хийж, Засгийн газраас гаргасан шаардлагуудыг хүлээж авахгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар байр сууриа илэрхийлсэн.
Энэ асуудалд бид тантай хамтарч тэмцэл зохион байгуулъя. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ашигтай байх, үр өгөөжийг нь сайжруулах талаар тантай хамтарч ажиллахыг У.Хүрэлсүх дарга хэлүүллээ.
Мөн Л.Оюун-Эрдэнэ гишүүн Ерөнхий сайдаар хараахан томилогдоогүй учраас таны шаардлагыг албан ёсоор хүлээн авч чадахгүй байна гэсэн” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)