ЭШЛЭЛ 1
Амаржсан эмэгтэйг ХөСҮТ рүү шилжүүлэх хүнлэг бус хариуцлагагүй үйл явдалд Ерөнхий сайдын зүгээс, хувиасаа, эцэг хүний хувьд уучлалт гуйж байна. Энэ хариуцлагагүй явдалд Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой.
ЭШЛЭЛ 2
Би Монголын төрийг шударга, ард түмэндээ ээлтэй, ард түмнийхээ үгийг сонсдог, тэдэндээ үйлчилдэг төр засаг байгаасай гэж чин сэтгэлээсээ бодож эрмэлзэж, ингэхийн төлөө ажиллаж ирсэн.
ЭШЛЭЛ 3
Цар тахлыг давахын төлөө, Засгийн газар, УОК чармайж ажилласан. Амжилт ч бий, алдаа ч бий.
ЭШЛЭЛ 4
Алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой.
ЭШЛЭЛ 5
Миний танхимын хоёр гишүүн огцрох өргөдлөө өгсөн. Би цэргийн офицер хүн. Дайны гал шугам дээр өөрийн багтай хамт тулалдаанд орж ялбал хамт ялж, ялагдвал бас хамтдаа л ялагдана. Энэ бол цэрэг хүний хувь заяа.
ЭШЛЭЛ 6
Залуус төрд засагт хариуцлагагүй байгааг сануулж жагслаа. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Тиймээс би огцорч байна.
ЭШЛЭЛ 7
Иргэдийнхээ шаардсан хариуцлагыг Ерөнхий сайдын хувьд би үүрэх ёстой. Ёс зүйтэй төр байгаасай гэж хүсдэг учир би огцорч байна.
ЭШЛЭЛ 8
Монголын төрд шинэ соёл авчраасай. Ажил хийсэн бол хийсэн шиг хийдэг. Алдаа гаргавал түүнийгээ бас үүрч чаддаг байх ёстой. Гаргасан алдааг хэн нэгэн рүү шидээд өөрөө ард нь үлдэх нь удирдагч хүний зан биш.
ЭШЛЭЛ 9
Ард түмний итгэл үнэмшлээрээ хийсэн жагсаал цуглааныг далимдуулж улс төрийн үйл ажиллагаанууд явагдсаныг би хэлье.
ЭШЛЭЛ 10
Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгчч ард түмнийг турхирч, ард түмний тайван жагсаалыг улстөржүүлсэн.
ЭШЛЭЛ 11
Цаашид Монгол Улсын Засгийн газрыг тогтворгүй байлгах, олон түмнийг нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн ийм төлөвлөгөөтэй байгааг нь үгүйсгэхгүй.
ЭШЛЭЛ 12
Улсын эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгч Ерөнхий сайд гэсэн институц хооронд янз бүрийн улс төрийн зүй бус харьцаа үүсэх вий гэдгээс болгоомжилж огцорч байна.
ЭШЛЭЛ 13
Энэ нь даамжраад улс төрийн зүй бус харилцаа үүсгэх вий, үүнээс болж олон түмнийг хамарсан үймээн самуунд турхирах вий, Монгол хүнийи амь эрсдэх вий гэдгээс урьдчилан сэргийлж энэ шийдвэрийг гаргалаа.
ЭШЛЭЛ 14
Долдугаар сарын 1 битгий давтагдаасай, Монголд дахиж тийм зүйл битгий гараасай гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Миний гаргасан шийдвэр үүнтэй холбоотой.
ЭШЛЭЛ 15
Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байдаг. Ард түмний аюулгүй байдлыг хангаж байх үүрэгтэй Ерөнхийлөгч ингэж ажиллаж чадсангүй.
ЭШЛЭЛ 16
Өнөөгийн Ерөнхийлөгчтэй Үндсэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг эрх барьж байгаа намын даргын хувьд илэрхийлье.
ЭШЛЭЛ 17
Төр амгалан байх эсэх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнээс хамаардаг. Харамсалтай нь Ерөнхийлөгч ингэж ажиллахгүй байна.
ЭШЛЭЛ 18
Цар тахлын хүнд үед үймээн самуун гарах вий гэдгээс сэргийлж үүрэгт ажлаасаа би чөлөөлөгдөж байна.
ЭШЛЭЛ 19
Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломж надад алга боллоо.
ЭШЛЭЛ 20
Би ард түмнээ боддог. Улс төрийн үймээн самуунд улс орон минь битгий ашиглагдаасай гэж бодож байна.
ЭШЛЭЛ 21
Цар тахлын хүнд үед улс төрийн ашиг хонжоо хийгээд сууж байдаг хүн би биш.
ЭШЛЭЛ 22
Шинэ Засгийн газрыг нэн даруй байгуулах хэрэгтэй. Цагаан сарын дараахан вакцин орж ирнэ. Энэ вакцин Энэтхэгээс орж ирнэ.
ЭШЛЭЛ 23
Хууль хүчний байгууллагын удирдлагыг томилохдоо урьдчилж өргөдлийг нь авдаг тийм Ерөнхийлөгчтэй байж таарахгүй.
ЭШЛЭЛ 24
Би улс төрөөс явж байгаа юм биш, Монгол төрийнхөө төлөө зүтгэнэ.
Сэтгэгдэл (47)