УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгой" төслийн талаар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Бид "Оюутолгой"-н 360-400 тэрбум ам.долларын үнэтэй "Оюутолгой"-н баялгаа бид гадныханд өгсөн. 2051 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өрөнд орно гэсэн албан бичиг "Рио тинто"-гоос ирсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Оюутолгой"-н гэрээгээр хохирсон ард түмнээ төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй ганц хүн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ард түмнээ төлөөлж олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээч. Тэгэхгүй бол энэ боломж хэзээ ч ахиж гарахгүй. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байна. Монголчуудад "Оюутолгой"-н гэрээгээ дахин хийх боломж гарч байна. Хөрөнгө оруулалтын гэрээг цоо шинээр ярих хэрэгтэй. "Оюутолгой"-н гэрээг байгуулахдаа "Рио тинто" авлига өгсөн гэдэг олон улсын шүүх гаргаад байна.
"Оюутолгой"-н гэрээг Монголын ард түмэн ашигтай байлгах алтан боломжийг бүгдээрээ хамтдаа ашиглацгаая. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ нэгдүгээр сардаа багтаж, олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ боломж хэзээ ч ахиж гарахгүй. "Оюутолгой"-н гэрээг монголчуудад ашигтай байлгахын төлөө ажиллахыг У.Хүрэлсүхээс шаардаж байна.
АНУ-ын Нью-Йорк дахиь Мужийн дээд шүүх дээр "Оюутолгой"-той холбоотой хэргийг хэлэлцэж байна. Экспертийн дүгнэлтээр "Оюутолгой"-н гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 56.1.1 дэх зүйл заалтыг зөрчсөн "Хүчин төгөлдөр бус хэлцэл" гэж үзжээ. Тус хэргийн талаар АНУ-ын Нью-Йорк дахь Мужийн дээд шүүх цахим системдээ олон нийтэд нээлттэй байршуулсан байна.iapp.courts.state.ny.us/iscroll хаягаар орж 0656507-2020 хэргийг дугаараас харж болно" хэмээлээ.
Р.Алтан
Сэтгэгдэл (16)