Оюутолгойн төслийг зогсоох гэж байгаа талаар гаднын хэвлэлүүдээр гарсан. Тэгвэл уг асуудлаар ЗГХЭГ-аас мэдээлэл өглөө.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо “Засгийн газар 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Энэ нь Оюутолгойн хөрангө оруулагч талтай яриа хэлэлцээ хийх, хувь нийлүүлэгчдийн гэрээг хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах үндсэн зорилготой. Оюутолгойн далд уурхайн төсөл Монгол Улсад хэрэгтэй.
Гэхдээ Оюутолгойн төслийн далд уурхайн эдийн засгийн үр өгөөж буурахаар тооцоо гарч байна. Урьдчилсан байдлаар далд уурхай ашиглалтад ороод 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй. Дээр нь 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог Рио Тинто компани Засгийн газарт ирүүлсэн.
Мөн 2051 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд ААН-ийн орлогын албан татвар төлөхөөр байгаа. Ногдол ашиг авахгүй, орлогын албан татварын хэмжээ буурч байгааа нь энэ төсөл Монгол Улсад өгөөжтэй юу гэдэг асуудал үүсээд байгаа учраас хөрөнгө оруулагч талтай нухацтай ярих шаардлагатай гэх албан бичгийг хөрөнгө оруулагч талд хүргүүлээд байна.
Яриа хэлэлцээ үргэлжилж байна. Нөгөөтээгүүр, Оюутолгой төслийг зогсоох хэмжээнд хүрэхгүй байх гэж бодож байна. Гэхдээ хөрөнгө оруулагч талтай Монгол Улсад ашигтай байх талаар ярьж хэлэлцэх шаардлагатай" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (19)