БАРИМТ 1
2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 4000 багш, ажилтан, 400165 суралцагч суралцаж байна.
БАРИМТ 2
Дээд боловсролын байгууллагад 11970 багш, ажилтан, 147293 оюутан суралцаж байна.
БАРИМТ 3
Нийслэлийн хэмжээнд 1968 оюутан дотуур байранд амьдардаг.
БАРИМТ 4
11-12-р ангийнхан 137 мянган нэр төрлийн сурах бичиг хэрэглэж байна.
БАРИМТ 5
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хичээлийг теле болон цахимаар хийсэн.
БАРИМТ 6
Цэцэрлэг, сургуулийн амралтыг 2020 оны арванхоёрдугаар сарын 18, их, дээд сургуулийн амралтыг нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн.
БАРИМТ 7
Цаашид хоёрдугаар улирлын сургалтын үйл ажиллагааг бүх шатанд танхимын болон танхимын хосолсон, зайн болон цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
БАРИМТ 8
Теле хичээлийг үнэ төлбөргүй байршуулсан ба цахим давтлагыг сайн дураараа явуулж байна.
БАРИМТ 9
Эмзэг бүлгийн өрхийн сурагчдад зориулаад хэвлэмэл хичээл бэлтгэн түгээж эхэлжээ. Мөн хоёрдугаар сараас хүүхдүүдийг танхимд хичээллүүлж болох эсэхийг судалж байгаа аж.
БАРИМТ 10
Сурагчдын хичээлийг хоёрдугаар сарын 1-нээс танхимд явуулах эсэх асуудлаар эцэг, эхчүүдээс санал авч эхэлсэн байна.
БАРИМТ 11
49 орчим тэрбум төгрөгийг Боловсролын зээлд тавьсан байна.
БАРИМТ 12
Боловсролын зээлийн сангаас хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг ба сургалтын төлбөр олгодог хэлбэр нь бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан эцэг, эхтэй гэх мэт сургалтын дэмжлэг үзүүлдэг аж.
БАРИМТ 13
Монгол Улсаас гадаад улсад суралцаж байгаа оюутнуудад зээл олгодог. Буцалтгүй тусламжаар суралцаж байгаа оюутнууд 3.2 тэрбум төгрөгийн зээл олгохоор тусгасан байна.
БАРИМТ 14
4439 оюутан 3.1 тэрбум төгрөгийн сургалтын төлбөр олгосон. 7000 оюутны зээлийн асуудлыг хөндөж байгаа.
БАРИМТ 15
2021 оны хичээлийн жилд төгсөх оюутнуудын зээлийг шийдэхээр болжээ. Тухайлбал, тэргүүлэх чиглэлийн биш боловч хүсэлт гаргасан гэрээ байгуулсан, 2.8 дээш голчтой 4886 оюутанд зээл олгохоор Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдүүлэхээр болсон байна.
БАРИМТ 16
2021 онд сувилагч мэргэжлээр элссэн 3600 оюутанд сургалтын зээл олгох нь зүйтэй гэж үзжээ.
БАРИМТ 17
Дэлхий нийтэд цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор 100-гаад орон теле байдлаар хичээл сургуулиа явуулж байна.
БАРИМТ 18
Теле хичээлийг хүүхэд бүхэнд хүрч байгаа эсэхийг судалж эхэлсэн ба онолын хичээл нь илүү түлхүү яваа аж.
БАРИМТ 19
Ерөнхий боловсролын сургуулиудын 602 багш хичээлээ цахим хэлбэрээр зааж байна.
БАРИМТ 20
170 гаруй мянган хүүхдэд хэвлэмэл хичээлийг хүргэж эхэлжээ. Эмзэг бүлгийн өрхийн сурагчдад зориулан хэвлэмэл хичээлийг бэлтгэн, түгээж байна.
БАРИМТ 21
2021 онд цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хүүхдийн хоол, үдийн цайн дээр хэмнэлт гарах учраас үүнийг нь боловсролд хөрөнгө нөөцлөх гэж авч үлдэж, зарцуулахаар болжээ.
БАРИМТ 22
Боловсролын зээлийн сангийн дөрвөн тэрбум дээр дотоодын оюутнуудад олгох зургаан тэрбумыг нэмж, дотоодын оюутнуудын зээлд нийтдээ 10 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ.
БАРИМТ 23
Хоёрдугаар сарын 1-нээс хойш танхимын сургалтыг хойшлуулах ёстой гэсэн олон эцэг, эхийн шаардлагыг судалж эхэлжээ.
БАРИМТ 24
Засгийн газар улирлын амралтыг сунгаад, өвлийн хүйтэнд хүүхдийг амраах чиглэл барьж байгаа аж.
Сэтгэгдэл (1)