Цар тахал олон улсад тархсантай холбоотойгоор Монгол Улс ч сэрэмжилж, хилээ хаагаад удаж байгаа. Харин энэ хугацаанд сайн ч, саар ч зүйлүүд илэрч байна. Үүний нэг нь, алтны худалдан авалт юм.
Тодруулбал, Монголбанкинд аль тушаалт 2020 онд 23 тн хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ. Ганцхан жилийн дотор өмнөх жилүүдээс 7,8 тн-оор нэмэгдсэн нь анхаарал татаж, үүнийг хил хаасантай холбоотой хэмээн эдийн засагчид дүгнэж байна. Алтыг хууль бусаар хил давуулах гэсэн тохиолдол бишгүй.
Тиймээс хэдий хэмжээний алтыг хилээр хууль бусаар гаргаж, бусад улсад дамлан худалдаалдгийг эндээс тооцоолж болмоор байна. Мөн олон улсад алтны ханш 20 орчим хувиар чангарсан гэсэн мэдээлэл бий.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)