БАРИМТ 1
Цэдэвдамбын Оюунгэрэл нь 1966 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн.
БАРИМТ 2
1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нэгдүгээр дунд сургуулийг алтан медальтай дүүргэж, 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийнзасагч мэргэжлээр улаан дипломтой төгссөн.
БАРИМТ 3
1993 онд ОХУ-ын Москвагийн олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 2004 онд АНУ-ын Стэнфордын их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг хамгаалсан.
БАРИМТ 4
2006 оны АНУ-ын Йелийн их сургуулийн “Йелийн дэлхийн андууд” хөтөлбөрт суралцаж, 2011 оны АНУ-ын Эйзэнхауэрийн тэтгэлэгт шалгаран оролцсон байна.
БАРИМТ 5
Эзэмшсэн мэргэжлээрээ 1988-1991 онд Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн, 1991-1992 онд Хөвсгөл аймгийн АДХГЗ-нд Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн дарга, 1993-1996 онд НДЕГ-т ахлах мэргэжилтэн, 1996-1997 онд УИХ-ын дэд даргын туслах,
БАРИМТ 6
1997-1998 онд “Өмч хувьчлал” төслийн менежер, 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах, 1999-2000 онд УИХ дахь Олонхын бүлгийн Ажлын албаны дарга, 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрх чөлөө” төв ТББ-ын гүйцэтгэх захирал,
БАРИМТ 7
2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2009 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах,
БАРИМТ 8
2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх, орон тооны бус зөвлөхөөр ажилласан.
БАРИМТ 9
Ц.Оюунгэрэл нь 2012 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажилласан.
БАРИМТ 10
Түүний “Америкт суралцсан тэмдэглэл, Нүүдэлчний яриа, Миний ажлын ноу-хау номууд нь ангиар ярих хүсэлтэй залуус, гадаадын сургуулиудад суралцах оюутан залуусын ширээний ном болж чадсан байна.
БАРИМТ 11
“Ногоон нүдэн лам”, түүхэн роман нь 2008 онд шилдэг борлуулалттай номоор шалгарч, “Хотол цагаан” радио жүжиг нь Монголын үндэсний олон нийтийн радиогийн алтан фондод хадгалахаар шалгарсан.
БАРИМТ 12
Алтангадас одон, Эрх чөлөөний одон, Нийгмийн даатгалын тэргүүний ажилтан цол, тэмдэгтэй
БАРИМТ 13
2007, 2008, 2009 оны шилдэг номын зохиогч, 2010 оны онцлох зохиолч
БАРИМТ 14
АНУ-д суралцахын тулд тэтгэлэгт хөтөлбөрт 16 удаа саналаа илгээж байж, Б.Обамагийн төгссөн Йелийн их сургуулийн оюутан болж чаджээ.
БАРИМТ 15
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн,
БАРИМТ 16
Бүтэн өрөө эзлэх номын сангаас гадна чихмэл тоглоомондоо маш их хайртай.
БАРИМТ 17
Нөхөр Жеффри нь Хүний эрхийн хуульч бөгөөд тэд АНУ-д судалгааны ажил хийж байхдаа танилцсан гэдэг.
БАРИМТ 18
Боловсрол, ажил мэргэжил, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, орчны эрүүл мэндийн чиглэлээр 10 гаруй мянган хүнд лекц уншсан.
БАРИМТ 19
АНУ-руу алдагдсан Триназаурус Батаар динозаврыг Монголд үлдээх, авчрах үйл ажиллагааг гардан зохион байгуулсан.
БАРИМТ 20
“Жорлонгоо өөрчилье” төслийг санаачлагч
БАРИМТ 21
Аяга, футболка цуглуулах хоббитой.
БАРИМТ 22
“Хүрэн толгойн сүүдэр” дууг дуулах дуртай. Мөн “Тунгалаг тамир-2” теле зохиомжийн зохиолыг бичжээ.
БАРИМТ 23
Сэтгэл тавгүйдэх үедээ ойр дотнын бүх хүндээ ууруу гаргадаг дутагдалтай.
БАРИМТ 24
Түүний хүү Б.Идэр-Од твиттер хуудастаа “Ю.Цэдэнбал дарга орос эхнэртэй. Одоо Еөк бас орос эхнэртэй. Гадаад хүнтэй суусан гэж ээж рүү дайрахгүй шүү. Ханилаад 16-17 жил болж байгаа хүний эрхийн зүтгэлтэн хүн” хэмээн жиргэсэн.
Сэтгэгдэл (67)