ЭШЛЭЛ 1
Инээгээгүй өдөр бүрийг дэмий алдсан өдрүүдэд тооц. Чарльз Чаплин
ЭШЛЭЛ 2
Аз жаргалтай амьдрал амгалан сэтгэлд оршино. Цецерон
ЭШЛЭЛ 3
Толгойд минь өвлийн хяруу уналаа ч гэсэн зүрх сэтгэл минь мөнхийн хавараараа. Виктор Хюго
ЭШЛЭЛ 4
Цаана нь дэгээ гогдоогүй гэдгийг мэдтлээ аз жаргалын өгөөшийг бүү үмх. Томас Жефферсон
ЭШЛЭЛ 5
Аз жаргалыг бусадтай хуваалцах тусам аз жаргалын үнэ цэнэ өсч байдаг. Моримура Сэйча
ЭШЛЭЛ 6
Мянган зулыг нэг зулаар асааж болно. Аз жаргалыг хуваалцахад хэзээ ч багасдаггүй юм. Сиддхарта Гаутама
ЭШЛЭЛ 7
Ажлаа аз жаргал болго, аз жаргалыг ажил болго. Энэ бол миний амьдрал. Бертан Рассел
ЭШЛЭЛ 8
Уй гунигаа нууж чаддаг хүнээс баяр хөөрөө нууж чаддаг хүн илүү агуу юм. Йоханн Лаватер
ЭШЛЭЛ 9
Тоглоом наадамд цаг гаргадаггүй хүн хожимоо өвчин зөвлонд цаг зав гаргах болно. Жон Уонамейкер
ЭШЛЭЛ 10
Аз жаргал эд хөрөнгө, мөнгөнд оршдоггүй. Аз жаргал бол амжилт олоход төрөх баяр хөөр, хийж бүтээхэд ундрах сэтгэлийн хөдөлгөнө юм. Франклин Рузвельт
ЭШЛЭЛ 11
Хүнд үнэхээр хэрэгтэй нэг зэвсэг бий. Энэ бол инээмсэглэл. Марк Твен
ЭШЛЭЛ 12
Аз жаргал нь өөрийгөө жаргалтай байна гэсэн бодолд л оршдог. Жорж Санд
ЭШЛЭЛ 13
Ихэнх хүмүүс аз жаргалыг нөхцөл болзолтойгоор хүсэж хүлээдэг. Гэвч аз жаргал гэдэг чамайг нөхцөл болзол тавиагүй үед л мэдрэгддэг зүйл юм. М.Монтень
ЭШЛЭЛ 14
Хүссэн бүхнээ ав чадахгүй байна гэдэг заримдаа аз жаргал, гайхамшигтай аз дайралт юм. XIV Далай лам
ЭШЛЭЛ 15
Амьдралд ганцхан л аз жаргал байдаг. Энэ бол хайрлах бас хайрлуулах. Жорж Санд
ЭШЛЭЛ 16
Аз жаргал гэдэг өөрийн гэрт ургадаг зүйл болохоос биш айлын гэрээс түүдэг зүйл биш. Д.В.Жерролд
ЭШЛЭЛ 17
Уурласан минут бүрдээ 60 секундын аз жаргалыг алдаж байгаагаа санаарай. Ральф Уолдо Эмерсон
ЭШЛЭЛ 18
Аз жаргалтай амьдрах 5 энгийн дүрэм байдгийг санаж яваарай. 1.Зүрхээ үзэн ядалтаас чөлөөл. 2. Сэтгэлээ зовинолоос сулла. 3. Энгийн амьдар. 4. Илүүг өг. 5. Багыг хүлээ. Хелен Келлер
ЭШЛЭЛ 19
Амьдралынхаа ямар ч өдөр хоногт бүү гутар. Сайхан өдөр чамд аз жаргал авчирч, муу өдрүүд туршлага өгч, хамгийн тааруу өдрүүд хичээл болж байдаг. Б.Франклин
ЭШЛЭЛ 20
Өнгөрсөн хүнд хэцүү бүхнийг санаж өнөөдрийн жаргалыг амтлах. Роберт Поллок
ЭШЛЭЛ 21
Аз жаргал бол зорилго биш. Харин хамт явдаг зүйл юм. Э.Рузвельт
ЭШЛЭЛ 22
Бусдад яаж тус дэм болох вэ? хэмээн бодож, сэдэж байдаг хүн л аз жаргалтай байдаг. В.А.Моцарт
ЭШЛЭЛ 23
Жинхэнэ аз жаргал бол бид яаж дуусгахад бус, яаж эхлэхэд, юу байгаад бус, юу хүсч байгаад л оршдог. Р.Л.Стивенсон
ЭШЛЭЛ 24
Хөдөлмөр бол аз жаргалын эцэг юм. Билл Гейтс
Сэтгэгдэл (1)