УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Зөрчлийн хэрэгт шийтгэгдсэн иргэн, хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай" хуулийн төслийг өргөн барих талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш давхардсан тоогоор 4.6 орчим тэрбум төгрөгөөр торгуулсан байна. Энэ нь төсвийн цоорхойг нөхөх, ард иргэдийн хохироосон хууль болоод байна.
Цар тахалтай холбогдуулан иргэдийн орлого буураад байгаа учраас Өршөөлийн тухай хууль нэмж гаргах ёстой. Олон иргэд Зөрчлийн тухай хуулиар торгуулж байна.
Хуулийн төсөлд баривчлах шийтгэл, иргэд, ААН-ийг арван сая хүртэлх торгуулийг чөлөөлөх заалтуудыг оруулсан. Торгуулийн ихэнх хэсэг нь замын хөдөлгөөний зөрчил байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (12)