БАРИМТ 1
Хатуу хөл хориог арванхоёрдугаар сарын 23-нээс дахин тогтоогоогүй бол Цагаан сар гэхэд 2800 хүн халдвар авах тооцоо гарчээ.
БАРИМТ 2
Аравдугаар сард амны хаалт зүүсэн байхад нэг хүнээс найман хүнд халдварладаг байсан бол одоо нэг хүнээс 1,5 хүнд халдварладаг болоод байна. Үүнийг нэг хувьд хүргэхээр Засгийн газар ажиллаж байна.
БАРИМТ 3
Ковидын тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан ба хэрэгжүүлж эхлээд найман сар болж байна.
БАРИМТ 4
Коронавирусний халдварын эсрэг вакцинжуулалтыг 2021 оны нэгдүгээр улирлаас эхлүүлнэ.
БАРИМТ 5
Коронавирусний эсрэг вакцины эхний 20 хувийг халдварт өвчний голомтот ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын албаныхан, нийтийн тээвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнууд, архаг хууч суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийнхэнд нэн тэргүүнд хийнэ.
БАРИМТ 6
Гадаадад буй монгол иргэдээ авчрах хуваарьт нислэгээ цуцалснаас БНСУ-д 12 иргэн, тэр дундаа хоёр сартай жирэмсэн эмэгтэй өлсгөлөн зарлажээ.
БАРИМТ 7
“Энхсаран” сувиллын удирдлагууд болон ажилтан болох 10 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэх юм байна.
БАРИМТ 8
Халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалд хамруулах, нөхөн төлбөр олгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд удахгүй өргөн барина.
БАРИМТ 9
Дэлхийн банкнаас авсан 5 сая ам. доллар буюу 15 тэрбумыг өвөлжилт хүндэрсэн аймгуудад хэрэгцээт зүйлсэд зарцуулна.
БАРИМТ 10
Өвөлжилт хүндэрсэн 10 гаруй аймгийн 75 сумдад 3800 тонн өнжмөл өвс, 1900 тонн тэжээл хүргүүлж, эхэлжээ.
БАРИМТ 11
Гадаадаас ирсэн иргэдээ анх тусгаарлах 5000 байршилд хуваан байрлуулж байсан бол дараа нь 110 болж, одоо тусгаарлах 49 байршилд байрлуулаад байна.
БАРИМТ 12
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс голомтлон гарсан халдварын ойрын болон дам хавьтлын 1131 хүнийг шинжилгээнд хамруулаад байна.
БАРИМТ 13
Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан халдварыг тархаахад хэн буруутайг тогтоох ажлын хэсэг тус эмнэлэгт ажилласан ба дүгнэлтийг өнөөдөр УОК-т танилцуулна.
БАРИМТ 14
Замын-Үүдийн хувьд Хятадын талаас 50 жолооч авч байгаа. Тиймээс өдөрт гурван ээлжээр 150 автомашин орж ирж байна.
БАРИМТ 15
Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор нарийн ногооны үнэ 2-3 дахин өсч, харин хүнсний бусад бүтээгдэхүүн сараас дээш хугацааны нөөцтэй байгаа аж.
БАРИМТ 16
Коронавирусний халдвар битүү орчинд ихээр тархаж байгаа тул хөнгөн ялаар шийтгүүлсэн ялтанг өршөөлд хамруулах судалгааг ХЗДХЯ-наас гаргасан байна.
БАРИМТ 17
Хүүхдийн хорих ангид 1300 хүүхэд ял эдэлж байгаа ба ШШГЕГ-ын харьяа нээлттэй болон хаалттай хорих анги, урьдчилан цагдан хорих, саатуулах төвд нийт 6300 хүн байна.
БАРИМТ 18
Засгийн газрын шийдвэрээр өмгөөллийн байгууллага, нотариатын үйл ажиллагааг нээсэн.
БАРИМТ 19
Дархан-Уул аймагт шинээр халдвар илрээгүй 20 хонож байна. Дахин найм хоногт буюу 28 хоноход халдвар илрээгүй тохиолдолд голомтыг бүрэн хумьсан гэж үзээд хатуу хөл хориог цуцалж, энгийн горим руу шилжүүлнэ.
БАРИМТ 20
Халдвар бүртгэгдсэн Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Архангай, Говьсүмбэр, Эрдэнэт аймагт тарсан коронавирусний халдварыг ерөнхийдөө хумьжээ.
БАРИМТ 21
Дархан-Уул аймгийг хойд бүс нутгийн шинжилгээний төв болгоно.
БАРИМТ 22
ДЭМБ-ын шугамаар коронавирусний эмчилгээнд зориулж, шинэ техник хэрэгслийг оруулж ирэхээр болсон.
БАРИМТ 23
Хүнсний хангамжийн шуурхай штабыг ХХААХҮ-н дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллуулж байна.
БАРИМТ 24
Өндөг 50 хувиар буурсан нь Алтанбулаг боомтыг хаасантай холбоотой юм. ОХУ-ын талаас монголчууд өндөгнийхөө 50 хувийг хангадаг. Одоогоор өндөгний долоо хоногийн нөөцтэй байна.
Сэтгэгдэл (4)