БАРИМТ 1
Иргэдээс авсан шинжилгээний сорьцыг хадгалж байгаа хэм тодорхойгүй,
БАРИМТ 2
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах дөрөвдүгээр сургууль дээр шинжилгээ өгсөн хүмүүсийн сорьц хөлдсөн,
БАРИМТ 3
Мэргэжлийн бус хүнийг эмнэлгийн хориотой буюу улаан бүсэд ажиллуулж байсан,
БАРИМТ 4
Сургуулийн үйлчлэгчийг халдвартай, хориотой бүсэд ажиллуулж, цэвэрлэгээ, халдваргүйтэл хийлгэж байсан,
БАРИМТ 5
Халдвартай хог хаягдалтай эмч, ажилтнууд харьцаж байсан,
БАРИМТ 6
Сорьц авч байгаа өрөөний хогийн сав нь таггүй,
БАРИМТ 7
Шинжилгээ өгөх гэж ирсэн иргэдийн биеийн халууныг үзээгүй,
БАРИМТ 8
Халдвар хамгааллын дэглэмийг сахиагүйгээс гадна иргэдийн гарыг халдваргүйжүүлээгүй,
БАРИМТ 9
Халдвартай хог хаягдлыг тусгайлан хийх ёстой шар өнгийн уутны хэмжээ жижиг,
БАРИМТ 10
Мөн шаардагдах хэмжээгээр нөөцлөөгүй, нөөц бага,
БАРИМТ 11
Хогийн сав нь жижиг учраас бохироос хамгаалах хувцас хэрэглэлийг зориулалтын бус саванд хийсэн байсан,
БАРИМТ 12
Бохир хувцас хэрэглэлийг энгийн хог хаягдлын хар өнгийн уутанд цуглуулсан,
БАРИМТ 13
Шинжилгээний зарим цэгт халдвартай хог хаягдал их хэмжээгээр бөөгнөрсөн,
БАРИМТ 14
Хамар залгиураас авсан сорьцыг зориулалтын тавиурт байршуулаагүй,
БАРИМТ 15
Иргэдийн өгсөн шинжилгээний сорьц холилдсон,
БАРИМТ 16
Шинжилгээ өгсөн иргэдийн нэр, хаягийг сольсон,
БАРИМТ 17
Тусгай цэгт ажиллаж байгаа эмч, сувилагчид иргэдээс шинжилгээ авахдаа ямар ч дадлага туршлагагүй,
БАРИМТ 18
Хамар залгиураас сорьц авах техник эзэмшүүлэх сургалтад хамрагдаагүй,
БАРИМТ 19
Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хамгаалах хувцас хэрэглэлийн нөөц хангалтгүй,
БАРИМТ 20
Хориотой буюу улаан бүсэд ажиллаж байгаа хөтөч, үйлчлэгчид нэг удаагийн халаадтай ажилласан,
БАРИМТ 21
Шинжилгээний сорьц хадгалах хөргөгчинд термометр байрлуулаагүй,
БАРИМТ 22
Сорьц зөөвөрлөх саванд мөн термометр байрлуулаагүй,
БАРИМТ 23
Сорьц зөөвөрлөх савны хүйтэн хэлхээний төлөв алдагдсан,
БАРИМТ 24
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад шалгалтын дүнг хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (8)