ЭШЛЭЛ 1
ОХУ “СOVID-19”-ийн эсрэг вакциныг бүртгэсэн дэлхийн анх улс болсноороо бахархалтай байна. Дэлхий даяар цар тахалд бэлэн биш байсан ч ОХУ бусад улс орноос илүү бэлтгэлтэй байснаас цаг хожиж, эрүүл мэндийн тогтолцоогоо маш хурдан өргөжүүлж чадсан.
ЭШЛЭЛ 2
“Спутник V” вакцин 97 хувийн үр дүнтэй. Тиймээс ирэх зургаадугаар сар гэхэд бүх иргэнээ вакцинжуулалтад хамруулснаар нөхцөл байдлыг тогтворжуулж, гартаа авч чадна.
ЭШЛЭЛ 3
Бид аюулгүй, хурдан үйлчилгээтэй сайн вакцин бүтээж чадсан. Цар тахлыг ялан дийлэхийн тулд гарган авсан "Спутник V" вакциныг үр дүнтэй, аюулгүй гэж дүгнэсэн.
ЭШЛЭЛ 4
ОХУ-ын эдийн засаг түүхэнд байгаагүй хүнд байна гэдэгт санал нийлэхгүй.
ЭШЛЭЛ 5
2000 онд хүн амын 29 хувь нь ядуугийн ангилалд байсан бол 2017 онд 12.3 хувь болж буурсан. Цаашид 2030 онд 6.5 хувьд хүргэхээр төлөвлөсөн.
ЭШЛЭЛ 6
“Умардын урсгал-2” нэртэй 165 км орчим урт үргэлжлэх байгалийн хий дамжуулах хоолой байгуулах төсөл нь ихээхэн ашигтай учраас Ж.Байдены Засгийн газар хүндэтгэн үзнэ гэдэгт найдаж байна.
ЭШЛЭЛ 7
ОХУ-ын ДНБ 3.6 хувиар буурсан нь АНУ болон Европын тэргүүлэгч орнуудтай харьцуулахад бага үзүүлэлт юм.
ЭШЛЭЛ 8
Түлш, эрчим хүчний салбараас шалтгаалан аж үйлдвэрийн үйлдвэрлэл гурван хувиар доошилсон ч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.8 хувиар өссөн.
ЭШЛЭЛ 9
Цар тахлын нөлөөгөөр ажилгүйдэл 4.7 хувиас 6.3 хувь болж өссөн боловч бодит цалин 1.5 хувиар өссөн нь сайн үзүүлэлт юм.
ЭШЛЭЛ 10
Нефть, байгалийн хийн салбарын орлогоос хараат хэвээр боловч ОХУ-ын төсвийн 70 хувь нь нефть, хийн орлогоос бүрддэг байсан цаг өнгөрсөн.
ЭШЛЭЛ 11
Цар тахлын улмаас ОХУ-ын эдийн засагт тулгараад буй бэрхшээлийг 2021 оны сүүлч, 2022 оны эхний улиралд даван туулах ёстой.
ЭШЛЭЛ 12
ОХУ-ын шүүх, хууль сахиулах байгууллагуудын тогтолцоо улс төрөөс хараат бус байж, хүн бүрт тэгш хандах учиртай.
ЭШЛЭЛ 13
“Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг 2025 он гэхэд орон даяар 90 хувийн түвшинд хүргэнэ.
ЭШЛЭЛ 14
ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь цаг үеэ олсон шийдвэр. Хамгийн гол нь Үндсэн хуулийн үндсэн санааг огт өөрчлөөгүй.
ЭШЛЭЛ 15
“2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ одоогоор шийдээгүй байна. Сонгуульд оролцох эсэхийг ард түмэн шийднэ”.
ЭШЛЭЛ 16
Жо Байдены засаг захиргааны үед ОХУ, АНУ-ын харилцаа улам сайжирна.
ЭШЛЭЛ 17
Ерөнхийлөгч Дональд Трамп ард түмний асар их дэмжлэгтэй нэгэн учраас улс төрийн амьдралаа орхихгүй гэдэгт итгэлтэй байна.
ЭШЛЭЛ 18
Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный АНУ-ын тусгай албаны захиалгаар ажилладаг. Гэвч энэ нь түүнийг хордуулах шалтгаан болохгүй.
ЭШЛЭЛ 19
А.Навальныг хэн нэгэн хордуулахыг хүссэн бол нэгмөсөн гүйцээчихсэн байгаа.
ЭШЛЭЛ 20
АНУ-ын "CNN" телевиз, Германы "Spiegel" сэтгүүл болон "Bellingcat" цахим хуудас Алексей Навальный ОХУ-ын Аюулгүй байдлын албаны ажилтнууд удаа дараа хордуулахыг оролдсон гэсэн материалыг нэгэн зэрэг нийтлүүлсэн.
ЭШЛЭЛ 21
Захиалгат аллагын хэргээр баривчилсан Хабаровск мужийн амбан захирагч асан Сергей Фургалтай би ямар ч асуудалгүй. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь улс төрийн мөрдөн шалгалт биш юм.
ЭШЛЭЛ 22
Орос улс барууны орнуудтай харьцуулбал "хор хөнөөлгүй
ЭШЛЭЛ 23
НАТО дорно зүг рүү тэлэхгүй гэж амласан ч амлалтаа биелүүлээгүй.
ЭШЛЭЛ 24
Зэвсгийн өрсөлдөөн аль хэдийнэ эхэлчихсэн. АНУ тэр гэрээнээс гарснаас бүх зүйл эхэлсэн.
Сэтгэгдэл (5)