БАРИМТ 1
Тэрээр 1994 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Грекийн нийслэл Афин хотод цагаач гэр бүлийн 3 дахь хүү болон мэндэлсэн. Гэвч түүний том ах болох Францис Антетокунмпо нь Нигери улсад өвөө эмээ дээрээ амьдардаг байжээ.
БАРИМТ 2
Түүний эцэг эх нь 1990 онд Нигери улсаас цагаачлан Грек улсад ирж суурьшсан тул Грекийн цагаачидтай холбоотой хуулийн дагуу Яннис Антетокунмпо нь 18 нас хүрсэн өдрөө тус улсын албан ёсны иргэн болсон.
БАРИМТ 3
Түүний гэр бүлийн нэр нь анхандаа Адетокунбо байсан ч Грект цагаачлан ирснээс хойш Антетокунмпо болон өөрчлөгдсөн.
БАРИМТ 4
Ихэнх NBA-гийн тоглогчдын хувьд Коллежийн багаасаа шууд лигт ордог бол Яннисын хувьд мэргэжлийн тамирчны замналаа нутгийнхаа лигийн Филатлитикос гэх гуравдугаар дивизоны багт эхлүүлж 2011 оноос 2013 он хүртэл тоглож, сүүлийн улиралдаа 12.2 оноо 9 самбараас бөмбөг авалт дундчилж байжээ.
БАРИМТ 5
2013 оны Нью Йорк хотод болсон “NBA Draft”-д нэрээ өгснөөр эхний тойргийн 15 дахь сонголтоор Милоуки Бакс баг түүнийг сонгосноор түүний NBA-ийн замналаа эхэлсэн. Мөн тухайн үедээ түүнд NBA-д орохгүйгээр Испанийн лигт тоглох сонголт байсан.
БАРИМТ 6
NBA-ийн драфтаас өмнө өөрийн гэсэн хослолтой байж үзээгүй бөгөөд драфтын үйл ажиллагаа эхлэхийн өмнөхөн түүний агент нь түүнээс “Чиний хослол чинь ямар өнгөтэй вэ?” гэж асуухад “Заавал хослол өмсөх хэрэгтэй байдаг юм уу?” хэмээн хариулж драфтын үйл ажиллагаанаас хэдхэн цагийн өмнө өөрийн гэсэн анхны хослолоо худалдан авч байжээ.
БАРИМТ 7
Тэрээр Грект байхдаа тоглолтын дундуур төрсөн ах Танасис Антетокунмпотой пүүзээ ээлжлэн өмсөж тоглодог байсан. Улмаар түүний ах нь Яннисыг NBA-д орсоны дараа жил буюу 2014 оны драфтад нэрээ өгч хоёрдугаар тойргийн хорин нэг дэх сонголтоор “Нью Йорк Никс” багт сонгогдож байжээ. Одоо тэрээр өөрийн дүү Яннис Антетокунмпогийн хамтаар “Милоуки Бакс” багт харьяалагддаг.
БАРИМТ 8
Рүүки улиралдаа тэрээр зочид буудалд амьдардаг байсан бөгөөд Грект байгаа гэр лүүгээ бүх цалингаа явуулдаг байсан тул бэлтгэлийн бааз руугаа гүйж очдог байв. Ингэж гүйж явах үюдээ тоглолт үзэх гэж буй үзэгчтэй тааран ордон руу хүргүүлж байсан ч удаатай гэнэ. Улмаар түүний гэр бүл түүн рүү нүүж ирсний дараа л өөрийн гэсэн байшин худалдан авах боломжтой болсон бөгөөд тус улиралдаа бүх рүүки нарын хоёрдугаар багт нэрлэгдэж байжээ.
БАРИМТ 9
2013 онд Грекийн шигшээ багтайгаа анхны тэмцээндээ оролцсон бөгөөд Европын 20 хүртэлх насны ангилалд өрсөлдөж 8-2 гэсэн амжилттайгаар тавдугаар байранд өндөрлүүлсэн. Арван тоглолтын туршид тэрээр 8 оноо, 7.6 самбараас бөмбөг авалт, 2.2 оновчтой дамжуулалт дундчилж байв. Дараа жилээс нь Грекийн насанд хүрэгчдийн шигшээ багт дуудагдаж эхэлсэн.
БАРИМТ 10
NBA-дэх анхны тоглолтдоо 2013 оны 10-р сарын 13-ны өдөр 18 нас 311 өдөртэй байхдаа оролцож байжээ. Тус улиралдаа сэлгээнээс 77 тоглолтод оролцохдоо 6.8 оноо, 1.9 оновчтой дамжуулалт, 0.8 бөмбөг таслалт, 0.8 хаалт гэсэн амжилттай дуусгасан.
БАРИМТ 11
Одоогийн биеийн өндөр нь 211 см бол биеийн жин нь 110 кг. Түүний биеийн өндөр, бөмбөг эзэмшилт, хамгаалалтын чадваруудаас шалтгаалан түүнийг сагсанбөмбөгийн бүх байрлалд тоглох боломжтой тоглогч хэмээн үздэг.
БАРИМТ 12
2016 оны хоёрдугаар сарын 23-нд тэрээр анх удаа Триплэ -Дабл хийсэн бөгөөд тус тоглолтод Грек мангас Яннисын хувьд 27 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт гэсэн гэсэн статистик үзүүлэлттэй тоглолтыг дуусгажээ. Тэр цагаас хойш тэрээр нийтдээ гучин нэгэн удаа Триплэ-Дабл өөрийн нэр дээрээ бичүүлээд байна
БАРИМТ 13
2017 онд амжилт нь ахисан тоглогчоор шалгарч, бүх оддын тоглолтод анх удаа сонгогдож, бүх NBA-ийн хоёрдугаар баг, хамгаалалтын нэгдүгээр багуудад нэрлэгдсэнээр сагсанбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд орж ирсэн. Харин одоо лигийн хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч, дөрвөн удаагийн бүх одод, бүх NBA-гийн нэгдүгээр багт хоёр удаа, хоёрдугаар багт хоёр удаа, хамгаалалтын багт 1 удаа сонгогдсон амжилттай явна.
БАРИМТ 14
2019 онд улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарснаар MIP буюу амжилт нь ахисан тоглогч болон улирлын үнэ цэнэтэй тоглогч гэх шагналуудыг хүртсэн анхны тоглогч болсон.
БАРИМТ 15
Тэрээр Грекийн армид 2016 оны зун гадаадад амьдардаг иргэний хувиар багасгасан хугацаагаар төрсөн ах Танасисын хамтаар цэргийн албаа нэр төртэйгөөр хаасан.
БАРИМТ 16
Түүний гэр бүлийн гишүүд бүгд мэргэжлийн тамирчид бөгөөд аав Чарлэс нь мэргэжлийн хөлбөмбөгч байсан бол том ах Францис нь мэргэжлийн хөлбөмбөгч бөгөөд Грекийн багт хүчин зүтгэдэг. Ээж Вэроникагийн хувьд өндрийн харайлтын тамирчин байсан. Ах Танасис болон Костас Антетокунмпо нар нь NBA-д тоглодог. Мөн хамгийн бага дүү болох 2001 онд төрсөн Алекс Антетокунмпогийн хувьд ирээдүйд ах нартайгаа зэрэгцэн NBA-гийн тоглогч болох бүрэн боломжтой хэмээгддэг.
БАРИМТ 17
NBA-д тоглосон 11 дэх Грек тоглогч бөгөөд MVP буюу улирлын үнэ цэнэтэй тоглогч мөн бүх одод болсон анхны Грек тоглогч юм.
БАРИМТ 18
2019-2020 улирлын туршид түүхэн дэх хамгийн өндөр рейтингтэй тоглож дуусгасан тоглогч болж үлдсэн. (31.87).
БАРИМТ 19
Тэрээр Христийн шашинтай бөгөөд сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нэгэн юм.
БАРИМТ 20
2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Яннис Антетокунмпо нь аав болсон бөгөөд хүүгээ Лиам Чарльз Антетокунмпо гэж нэрлэсэн.
БАРИМТ 21
Түүний найз бүсгүйн нэрийг Мариа Риддлсприггер гэдэг. Хосууд ойролцоогоор гурван жил болзож байгаа юм. Яннисын гэр бүлийн адилаар түүний найз охин нь ч мэргэжлийн тамирчин бөгөөд волейболын спортоор хичээллэдэг.
БАРИМТ 22
2019 оны гуравдугаар сарын 17-нд “Филадельфи 76” багийн эсрэг өөрийн замналын нэг тоглолт дахь хамгийн өндөр оноо болох 52 оноог авсан. Гэвч тус тоглолтод 125-130 харьцаагаар түүний баг ялагдал хүлээсэн.
БАРИМТ 23
2019 болон 2020 оны бүх оддын тоглолтуудад үзэгчдээс хамгийн их санал авсан 2 тоглогчийн нэг болж өөрийн багаа бүрдүүлэн оролцсон.
БАРИМТ 24
NBA-д долоон улирлын турш тоглохдоо багаараа үзүүлсэн хамгийн том амжилт нь 2018-2019 оны улиралд бүсийн аваргын төлөөх цувралд гарч ирсэн байдаг. Гэвч тус цувралд тус оны аваргууд болох “Торонто Рэпторс” багт 4:2-ын харьцаагаар ялагдсан.