БАРИМТ 1
Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 1-нээс эхлэн ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, ус, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Үүнд шаардлагатай 650 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргахаар болж байгаа юм.
БАРИМТ 2
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ны захирал Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр 2019 онд төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон. Үүнээс хойш өртөг зардлаа хямдруулах ажлыг бүх түвшинд хийж байгаа.
БАРИМТ 3
ТӨҮГ болоод орлогоо нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийсэн.
БАРИМТ 4
Үйл ажиллагааг 2031 он хүртэл хөгжүүлэх бичиг баримтыг батлуулсан. Энэ чиглэлийн дагуу бид ажиллаж байна.
БАРИМТ 5
Зардлаа танах ямар боломж байгааг судална.
БАРИМТ 6
Нөгөө талаар 2021 оны төсөв төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар хэлэлцүүлнэ.
БАРИМТ 7
Тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтаа царцаах асуудал гарна гэж бодож байна.
БАРИМТ 8
Цар тахлын энэ үед Эрдэнэт үйлдвэр нэлээд бэлтгэлтэй байсан.
БАРИМТ 9
Олон улсын арбитрын шүүхээр хэлэлцсэн Казахстаны компаниас авах 20 сая ам.долларыг 2019 онд авч чадсан.
БАРИМТ 10
Мөн 60 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Нийтдээ 150 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт, авлага авсан.
БАРИМТ 11
Өнөөдрийн шийдвэрийг эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг зарчмаар шийдвэр гаргалаа.
БАРИМТ 12
100 хувь төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр энэ хэцүү цаг үед үүргээ хэрэгжүүлэх нь зүйн хэрэг.
БАРИМТ 13
Сангийн яамнаас гаргаж өгөх хуваарь графикийн дагуу төлбөрийг хийнэ.
БАРИМТ 14
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь 2019 онд 933 тэрбум төгрөгийн татвар төлсөн.
БАРИМТ 15
2020 онд нэг их наядыг давсан татвар улсад төлж байна.
БАРИМТ 16
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Оюу толгойг Монгол Улсад илүү үр өгөөжтэй байлгах талаар ажлын хэсэг хичээнгүйлэн ажиллаж байгаа.
БАРИМТ 17
Хөрөнгө оруулагч талд бид дандаа бууж өгч, найр тавьж, аргадаж ирсэн. Цаашид тэгэхгүй гэж бодож байгаа.
БАРИМТ 18
Дубайн гэрээг цуцлах санал тавьсан. Гэхдээ бид дангаараа цуцалж чадахгүй.
БАРИМТ 19
Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулан, эрчим хүчээ 100 хувь өөрсдөө хангадаг болох санал тавьсан. Хэлэлцээрийн түвшинд явж байна.
БАРИМТ 20
Рио Тинто компани Канадад төлдөг татвартай адил хэмжээний татварыг Монголд төлөх нэхэмжлэл гаргаж байна. Эхний ээлжид 155 сая ам.доллар төлөхийг нэхэмжилж, арбитрын маргаан үүсгэсэн.
БАРИМТ 21
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд солигдсон. Уул уурхай, санхүүгийн чиглэлийн шинжээч нар ажиллаж байна. Мөн жижиг хувьцаа эзэмшигчидтэй хамтран ажиллаж байгаа.
БАРИМТ 22
Монгол Улсад нийгмийн хариуцлагын төслүүд, Засгийн газарт хэрэгтэй төслүүдийг Оюу толгойн төслөөс шууд санхүүжүүлэх санал тавьсныг эхний ээлжид хүлээж авсан.
БАРИМТ 23
Иймд цаашид эрүүл мэнд, боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг Оюу толгойн төслөөс санхүүжүүлэхээр эхний ээлжид яригдаж байгаа.
БАРИМТ 24
Энэ цаг үед Австралид агуй нурсантай холбоотойгоор Рио Тинто компанийн удирдлагын бүрэлдэхүүн бүхэлдээ солигдож байгаа бөгөөд шилжилтийн явц дөрөвдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлэхээр байгаа. Иймээс бид хэлэлцээр хийх бэлтгэл ажлаа хангаж байна. Олон улсын хэлэлцээр тул хоёр тал зөвшилцөлд хүрч чадахгүй бол арбитраар шийдэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон.
Сэтгэгдэл (6)