БАРИМТ 1
Хамгийн том ололт нь ажил гэсээр гэрийн бараа ховор хардаг эцэг, эхчүүд хөл хорионы цаг хугацааг хүүхдүүдтэйгээ тоглож, амьд харилцаа үүсгэж, тэднийхээ хүсэл мөрөөдлийг сонсч хамтдаа өдрийг зугаатай өнгөрөөж байна.
БАРИМТ 2
Мөн хичээл сурлагад нь анхаарч, хамтдаа зураг зурж, үйл урлаж, дуртай хоолоо хамтдаа хийж байгаа нь хүүхдүүдийн болон гэр бүлийнх нь хувьд мартагдашгүй дурсамж юм.
БАРИМТ 3
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, бээлий өмсөх болсноор улирлын чанартай томуу, томуу төст өвчний тархалтын оргил энэ үед өвчлөл 50-60 буурчээ.
БАРИМТ 4
Мөн халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар сахиснаас амьсгалын замын салхинцэцэг, сүрьеэ өвчний гаралт эрс буурсан байна.
БАРИМТ 5
Хөл хорионы энэ хугацаанд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд спортоор, иогоор хичээллэж, өөрийгөө хөгжүүлэх болсон.
БАРИМТ 6
Мөн ном уншин, гадаад хэл сурах зэргээр мэдлэгээ тэлэхийн сацуу өмнө төлөвлөсөн ч амжилгүй хойш тавьсаар ирсэн олон хүслээ гүйцэлдүүлэх боломжийг олгожээ
БАРИМТ 7
Халдвараас сэргийлэхийн тулд тогтмол гараа угааж, ариун цэврийг сахиж, ариутгал халдваргүйтгэлийг гэр, албан тасалгаа, ажлын өрөөндөө тогтмол хийн, агаарыг сэлбэх зэрэг наад захын дадал тогтжээ.
БАРИМТ 8
Коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн автобуснуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ариун цэврийг дээд зэргээр ханган ажиллаж буй нь том дэвшил билээ.
БАРИМТ 9
Ачааны хүндийг үүрч байгаа тангараг өргөсөн эмч, онцгой байдлын болон цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ажил ямар эрсдэлтэй, хүнд хүчир болохыг монголчууд энэ цагт гүн ойлгож, хүндэлдэг болсон.
БАРИМТ 10
Гудамжинд нус, цэрээ ил хаях нь үгүй болсноос гудамж талбай цэвэр цэмцгэр байж болдгийг харуулсан ба ТҮК-ийн ажилчдын ачаалал эрс буурсан.
БАРИМТ 11
Залуус тамхи баагиулан алхаж, тамхины ишээ ил задгай хаядаг явдал байхгүй болсноор иргэд цэвэр агаараар амьсгалах болсон.
БАРИМТ 12
Замын хөдөлгөөнд оролцох автомашинуудын хөдөлгөөнийг хориглосноор оршин суугчдыг стресст оруулдаг дуу чимээ үгүй болсноор иргэд амгалан тайван амьдрах болсон.
БАРИМТ 13
Олон нийтийн болон үйлчилгээний газруудад хүн хоорондын зай барьж, халдвараас өөрсдийгөө сэргийлэх дадал суусан.
БАРИМТ 14
Нийслэлд түгжрэл үгүй болж, ажил руугаа нийтийн тээврээр нэг цаг орчим явж очдог байсан бол энэ үед 20-25 минутад зорчиж байна.
БАРИМТ 15
Цар тахлын энэ хүнд цагт монголчууд нэгэн зорилгын дор нэгдэж чаддагийг, төр, засгийн шийдвэрийг мөрдөн, иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлж болдгийг харууллаа.
БАРИМТ 16
Монголчууд амьдралын төвшин доогуур олон гэр бүлд тусламжийн гараа сунгаж, эд бараа, хоол хүнсний тусламж үзүүлж байсан нь цар тахлын хүнд цагт нэгнээ гэсэн сэтгэлтэйгээ харуулж чадсан юм.
БАРИМТ 17
Цар тахал, гэнэтийн осол аюул тохиолдлоо гэхэд иргэд бэлэн байж, хамгийн гол нь хуримтлалтай байхын чухлыг ойлгосон.
БАРИМТ 18
Шинэ орчинд, шинэ сэтгэхгүй, шинэ дадлаар ажиллах чадамжтай боллоо.
БАРИМТ 19
Ажлын байрны стресс үгүй болж, дотогшоо өөрийгөө таних боломжийг олгосон.
БАРИМТ 20
Төгсөх ангийн оюутнууд өөр хичээлд сатаарахгүйгээр элсэлтийн ерөнхий шалгалтдаа дагнан бэлтгэсэн нь ихээхэн давуу тал болжээ.
БАРИМТ 21
Арван жилийн сурагчид ялангуяа бага ангийнхан багшийн зааваргүйгээр бие даан хичээлээ хийж сурсан нь нэгэн давуу дадал болжээ.
БАРИМТ 22
Эх орныхоо унаган байгаль, уул усыг бишрэн, мөн гадаадын улс орноор нь аялан дурсамж бүтээх нь нэн чухлыг ухаарсан.
БАРИМТ 23
Ариун цэврийг чанд сахиж, дархлаагаа сэргээх хоол хүнс хэрэглэн, сайтар унтаж амрах зэргээр зөв дадал хэвшил суулгахад суралцлаа.
БАРИМТ 24
Нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ харуулсан он жил байлаа.
Сэтгэгдэл (6)