ЭШЛЭЛ 1
Цар тахал дэгдсэн өнгөрсөн арван сард ХӨСҮТ зөв арга хэмжээ авсан. Ажлаа зөв эхлүүлсэн гэдэгтээ сэтгэл өндөр байдаг. Хүн дотроо айж эхэлбэл ялагдана. Айж эхэлбэл буруутаж байна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс бид буруутаагүй, алдаагүй.
ЭШЛЭЛ 2
Гуравдугаар эмнэлэгт уушгины өвчлөлтэй байсан хүн анхны халдвар тээгч байсан юм биш үү гэдэг. Иргэн Д халдварын анхны голомт гэдэгт би итгэлтэй байдаг. Тиймдээ ч баталгаатай шинжилгээгээр тодорхойлж, Д-г хөөж эхэлсэн. Нэг халдвартай хүнийг мөчир гэвэл салбарлаад үржээд явчихдаг. Энэ бүхний зураглалыг гаргаад явна гэсэн үг л дээ.
ЭШЛЭЛ 3
Халдвар аль эрт тархсныг нуусан бол шоронд оръё. Юуг нь нуух юм бэ. Нуугаад ямар ашиг байна вэ. Үнэхээр гайхаж байна.
ЭШЛЭЛ 4
Сошиалаар яваад байсан шиг үнэхээр гадаадаас ирж тусгаарлалтад ороод халдвар авчихсан бол чин сэтгэлээсээ уучлалт гуйна. Бид уучлал гуйгаад үнэнээ хүлээх ёстой.
ЭШЛЭЛ 5
“Энхсаран”-гаас зураглал гаргаад мөрдөж, мөшгиж эхэлсэн. Нэг ёсоор бид эмнэлгийн цагдаа гэсэн үг. Энэ сувиллаас анх халдвар алдсан. Хариуцлагагүй байдлаас болж өнөөдөр аюул болж байгааг бүгд харж байна. Өмөөрөх шалтгаан байхгүй.
ЭШЛЭЛ 6
Тусгаарлах хоногийг 21 гэж дэлхийд байхгүй тоо хэллээ гэж их шүүмжилсэн. Гэтэл түүний хүчээр халдварыг дотооддоо алдаагүй арван сар болсон. Эхний 24 цагт тэр олон хүнээс шинжилгээ авахад заримд нь долоо, үгүй бол 12 дахь бүр 19 дэх хоногт халдвар илэрч байна. Тэгэхээр бидний авсан арга хэмжээ зөв байсныг өнөөдөр ч нотлон харуулж байна. Хашир байсны ачаар аль эрт алдчих байсан халдварыг бид барьж авч чадсан.
ЭШЛЭЛ 7
“Энхсаран” сувилалд дэглэм алдагдсан нь үнэн. Өвчтэй хүнтэй эрүүлийг нь холиод халдвар аваад байна гэдэг нь ортой байж магадгүй. Энэ талаар дуулаад үнэхээр гутарсан. Дотроо холилдоод халдвар аваад байгаа юм биш үү гэсэн эргэлзээ байгаа учраас манайхаас баг гараад шүүж, хянаж байгаа.
ЭШЛЭЛ 8
Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа нь цаг алдахгүй дохио авна гэсэн үг юм. 100 хүнийг шинжлэхэд 30 минутын дотор мэдээ өгнө. Энэ хооронд ганц нэг нь алдаж болно. Алдаатай заахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бүгд биш шүү. PCR шинжилгээ авахад цаг алдана. Тиймээс л наана нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах нь хамгийн зөв арга юм.
ЭШЛЭЛ 9
Түргэвчилсэн оношлуур, PCR-ын аль нэгийг ашиглавал бид алдана. Тиймээс маш их хөрөнгө зарж, PCR шинжилгээг хийж байна. Мөнгөнд хавчигдаад байвал хэцүү л дээ. Мөн түргэвчилсэн оношлуураар сорьцыг зөв техникээр авахгүй бол алдана.
ЭШЛЭЛ 10
Аргачлал буруу байна. Бусад улс оронд ийм арга хэмжээ авч байна гэж холоос хий хоосон шүүмжлээд байгаа хүмүүс бидэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Яг үнэндээ бол гадуур тархсан орчуулгын аргачлалыг уншчихаад ярьж байгаа шүү дээ.
ЭШЛЭЛ 11
Өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах боломжгүй. Дэндүү үрэлгэн болно. Өнөөдөр энэ бүгдээс аваад давтанг хэд хоногийн дараа дахиад хийх үү. Бүх өрхийг шинжилгээнд хамруулна гээд хий хоосон хамаг мөнгөө шавхаад, хүн хүчээ унаж тустал ажиллуулбал хүн ядарна. Ядрах тусам алдаа гарна. Эмнэлэг дотроо халдвар алдаж буй нь хүн л юм чинь ядарч байна.
ЭШЛЭЛ 12
“Бай”-гаа онож хийхгүй бол мөнгийг зүгээр цацах гээд байна. Онож хийхгүй бол хайран мөнгөө тийшээ тарамдуулчихаад ядарч сульдаж унасан хойно нөгөө вирус чинь тарвалзаад эхлэх юм биш үү.
ЭШЛЭЛ 13
Хөл хориогоо багаар бууруулахад ирэх ачааллаа тооцсон. ХӨСҮТ-д 300 ор ажиллаж байна. Яармагийн хүүхдийн эмнэлэг рүү хөнгөн өвчтөнөө шилжүүлнэ. Тэгэхээр манай эмнэлэг суларна, ачаа даах боломжтой болно. ХӨСҮТ дагнаж байсан бол даахаа болиод тараан байрлуулах тал руугаа орж байна.
ЭШЛЭЛ 14
Бидний гол давуу тал нь гэнэт цохилтод ороогүй. Арван сар бэлдсэн зүйл байлгүй яах вэ. Зүгээр суугаагүй, бэлтгэлээ маш сайн хангасан.
ЭШЛЭЛ 15
2015 онд улаанбурханаар 50 мянган хүн өвдсөн. Урьдчилан хамгаалж, вакцин хийе гэж би олон удаа хэлсэн. Дараахан нь би хусагдсан юм. Гэтэл Г.Шийлэгдамба сайд намайг эргүүлэн дуудаад аварч чадах уу. Улаанбурханаас болж АСЕМ-ийг цуцлах гээд байна гэсэн. Би гуравдугаар сарын 12-нд ажилдаа ордог өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дуудаж уулзсан. Тэрбумаар вакцин захиалъя. Тэрбумаар үйл ажиллагааны зардал хийе гэхэд дор нь шийдээд, маш хурдан вакцин захиалан авч нам дарсан. АСЕМ болдгоороо болсон.
ЭШЛЭЛ 16
Миний хувьд коронагийн урамшуулал, илүү цагийн мөнгө аваагүй шүү. Авбал энэ хүн албан тушаалаараа далимдуулаад авчихлаа гэнэ. Харин эмч ажилчдынхаа ар гэрт 2-5 сая төгрөг өгсөн. Засгийн газар их арга хэмжээ авч байгаа. Гомдоод байх шалтгаан алга. 900 мянган төгрөгийн цалинтай эмч илүү цаг гээд хоёр сая гаргаад авч байна. Ядарч байгаа ч гэсэн төр, засгийн дэмжлэг хүртэж байгаадаа урамтай байгаа. Би хамт олноороо үнэхээр их бахархдаг.
ЭШЛЭЛ 17
“Ковид-19”-ийн ач тус маш их. Өнөөдөр бүх төрлийн халдварт өвчин маш ихээр буурлаа. Энэ нь маск зүүж, гараа сайтар угааж, гэр орноо ариутгаж байгаатай холбоотой юм.
ЭШЛЭЛ 18
Нэг хүний аэмчилгээнд 7-8 сая төгрөгийн зардал гарч байна. Эмчилгээ тандалт болон эрдэмтийн баг, лабораторийн зөвлөх баг хамтран тооцоо хийгээд гаргасан дүн. Тэр олон хувцас, шинжилгээ үнэгүй юү. ХӨСҮТ орлого олдоггүй онцлогтой ганц эмнэлэг.
ЭШЛЭЛ 19
Поорчиг Нямхүү гэж галзуу солиотой нь мэдэгдэхгүй Л. Гүндалай яриад яваа. Л.Гүндалай надтай явж байхад нь би поорчигоор орсон юм уу даа. Хүмүүс асуугаад байгаа. Яагаад цагдаад өгөхгүй байгаа юм гэж. Би өгмөөр л байна, даанч зав алга. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн мод цэцэглэнэ гэгчээр эр хүний жудаг тэвчээрээр хүлээсэн. Гэхдээ алсдаа өгсөн нь дээр гэж бодож байгаа.
ЭШЛЭЛ 20
Халдвар алдвал гээд хамгийн муугаар бодоод төсөөлчихсөн бэлдээд байгаа. Арван сар бидэнд хожоо өгсөн. Харин өнгөрсөн хоёр, гуравдугаар сард энэ цохилтод орсон бол сэхэхгүй байсан. Хөл хорио сунгалаа гэхэд төлөвлөсөн зүйлүүд мэдээж бий.
ЭШЛЭЛ 21
Олж, тусгаарласан иргэдээс халдвар олноор илэрч байгаад бид бол баярлаж байгаа. “Бай”-гаа онож, зөв арга хэмжээ авчээ гэж. Хөл хориог барьчихвал бидний амжилт болно. Халдвар тархвал бид дарлуулна. Эмнэлэг дийлэхээ болино. Өндөр настан, архаг хууч өвчтэй, даралттай, зүрх судасны өвчтэй хүмүүсийн нас баралт ойрхон байна. Нуух юм байхгүй.
ЭШЛЭЛ 22
Хөл хориог ерөнхийдөө хумьсан. Гол нь өвчний голомтыг л таслах гээд байгаа юм. Голомтыг ерөнхийдөө мэдээд авлаа. Сэлэнгэ тодорхой болчихсон. Улаанбаатар бас.
ЭШЛЭЛ 23
Вакцин дөнгөж төрсөн хүүхэд л гэсэн үг. Үйлдвэрээс нь гарангуут халамжилж аваад хадгалалтын горим сахин маш түргэн хугацаанд шууд эзэнд нь тарина. Багаж тоног төхөөрөмж, хөргөгч агуулахдаа зохицсоныг авахгүй бол бид дахиад л хөргөгч авна, байрлуулна гээд түмэн ажил болно. Мэдээж, дэлхий шүүгээд хйичихсэн вакциныг бид шүүгээд, хардаад яах юм бэ.
ЭШЛЭЛ 24
Иргэд вакциныг хийлгэх үгүй нь сайн дурынх юм. Хийлгэхгүй гэвэл заавал хийнэ гэж дайраад байж болохгүй. Хамгийн түрүүнд эрсдэлт бүлэг болох эмнэлгийн ажилчид үйлчилгээнийхэн, цэрэг, гаалийнханд хийнэ. Цаашдаа өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүстээ хийнэ.
Сэтгэгдэл (22)