БАРИМТ 1
Арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн байдлаар нийт 557800 хүнд түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийжээ.
БАРИМТ 2
Батлагдсан тохиолдлуудыг аймаг, хотоор нь авч үзвэл Улаанбаатарт 128, Архангай аймагт 3, Говьсүмбэрт 4, Дархан-Уулд 45, Дорноговьд 31, Орхонд 25, Сэлэнгэд 204, Энхсаран сувилалд 49, ХӨСҮТ-д 14, Цэргийн Төв эмнэлэгт 3 тохиолдол батлагдсан.
БАРИМТ 3
Энэ сард Франкфурт, Сөүл, Токио хотууд руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг дээрх нислэгүүдэд тэргүүн ээлжинд хамруулахаар төлөвлөж байгаа аж.
БАРИМТ 4
Бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан их дээд сургуулийн 71 дотуур байрны 11359 оюутанд хоол хүнс, ариутгалын бодисоор хангах 764,5 сая төгрөгийн тусламж үзүүлжээ.
БАРИМТ 5
Улсын хэмжээнд эрсдэлд орж болзошгүй 44282 хүүхдээс зорилтот бүлгийн 11172 хүүхдэд хүнсний дэмжлэг үзүүлсэн байна.
БАРИМТ 6
Хөдөө орон нутгийн оюутнуудыг нутаг буцаах ажлыг арванхоёрдугаар сарын 5-наас зохион байгуулсан. Одоогоор 16476 оюутныг шинжилгээнд хамруулж гаргаад байгаа.
БАРИМТ 7
Ковид-19 халдварын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд БШУЯ-наас 821,5 сая төгрөгийг зарцуулаад байна.
БАРИМТ 8
Я.Содбаатар “Монгол Улсад анх удаа бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоон олон бизнес аж ахуй нэгжүүдийг зогсоосон амаргүй өдрүүд байлаа”.
БАРИМТ 9
Шадар сайд Я.Содбаатар: Хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа оноо багагүй гарсан. Төрийн алба хаагчдын үйлдлээс шалтгаалж иргэдийг бухимдуулсан, чирэгдүүлсэн олон асуудал гаргасандаа хүлцэл уучлал хүсье.
БАРИМТ 10
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Манай улсад 888 тохиолдол батлагдсаны 43 хувь буюу 384 хүн эдгэрч тэдний 84 хувийнх нь ажиглалт тандалт бүрэн дуусчээ. Дотоодын халдвартай холбоотой 505 хүн өвчилснөөс 26 нь эдгэрч дараагийн хяналт руу шилжсэн байна.
БАРИМТ 11
Улаанбаатарт 128 тохиолдол батлагдсан ба тэдний ойрын 1255 дам 18585 илрүүлж шинжилгээнд хамруулаад байна.
БАРИМТ 12
Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр 32 тохиолдол бүртгэгдсэнээр халдварын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
БАРИМТ 13
Тархварын динамик зураглалаар хэрэв энэ сарын 11-нд хөл хориог цуцалбал 2021 оны нэгдүгээр сард халдварын нууц үедээ байгаа хүмүүсийн тоо өсч, халдварын тохиолдлын тоо мөн оны 4-5 дугаар сард хамгийн өндөр хэмжээнд бүртгэгдэх хандлага ажиглагдаж байна.
БАРИМТ 14
Сэлэнгэ аймагт энэ сарын сүүлчээр халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, үүний улмаас 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл халдварын хоёр дахь давлагаа эхлэх магадлал байна.
БАРИМТ 15
УОК-ын саналыг үндэслэн бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлж байна.
БАРИМТ 16
Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах тогтоол гарчээ.
БАРИМТ 17
Ингэснээр 34 салбарын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа юм байна. Тодруулбал 52 салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарыг нээхээр болжээ.
БАРИМТ 18
Үйл ажиллагааг нь нээх болсон газрууд: Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг, барилгын материалын худалдаа, модны зах, авто техникийн зах, ресторан, кафе, цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/, түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп, хувцас захиалга засвар үйлчилгээ,
БАРИМТ 19
Мөн Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ, ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар, алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар, цүнх захиалга, нүдний шил захиалга, засвар, цоож түлхүүр, цаг засвар, хими цэвэрлэгээ угаалга, гэрэл зураг, айл нүүлгэх үйлчилгээ, эд бараа түрээслэх үйлчилгээ, нийтийн бие засах, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, авто засвар, дугуй засвар, автомашины угаалга, доторлогоо будаг аккуммулятор, ашиглалтын материал худалдаа, авто зогсоол битүү, ил, нийтийн байрны үйлчилгээ, такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм.
БАРИМТ 20
Коронавирусний халдвар нийт иргэдийн дунд тархаагүй, голомтын хавьтагчдаас илэрч байгаа учир олныг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй.
БАРИМТ 21
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бид хүндхэн 20 гаруй хоногийг ардаа үлдээлээ. Монгол Улсын Засгийн газар, УОК цаг алдалгүй ДЭМБ-ын зөвлөмж болон урьдчилан бодож төлөвлөж байсны дагуу улс орондоо хүн ардынхаа амь насыг аюулгүй байдлыг хангах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжүүлж Улаанбаатар хот халдвар тархаж эхэлсэн өөр бусад аймгуудад хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод гурван долоо хоног болж байна.
БАРИМТ 22
Энэ хугацаанд халдвар илэрсэн голомтуудын хүрээ хэмжээг тогтооход чиглэсэн яаралтай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүллээ.
БАРИМТ 23
Өвчлөлд өртсөн хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарлаж эмчилгээ шинжилгээнд тогтмол хамрууллаа.
БАРИМТ 24
Улсын хэмжээнд нийт 557 832 хүнээс шинжилгээ авч дүнг нь гаргасан. Энэ их ажлын үр дүнд сүүлийн өдрүүдэд шинээр илрэх халдварын тоо харьцангуй цөөрсөн. Тогтоосон голомтууддаа би дэнэ өвчинг барьж, хумьж, цурманд оруулж чадлаа.
Сэтгэгдэл (12)