Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Улаанбаатар хотод энэ сарын нэгнээс өвчлөл буурч байсан боловч долоонд 32 тохиолдол бүртгэгдэж, эргээд халдварын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
Ковид-19-ийн тархалтын динамик зураглалаар энэ сарын 11-ний өдөр хөл хориог цуцалвал 2021 оны нэгдүгээр сард халдварын нууц үед байгаа хүний тоо өсч, халдварын нийт тохиолдлын тоо дөрөв тавдугаар сард хамгийн дээд цэгтээ хүрэх хандлага ажиглагдаж байна.
Харин Сэлэнгэ аймагт энэ сарын сүүлчээр халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, үүний улмаас 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл халдварын хоёр дахь давлагаа эхлэх магадлал байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (32)