Монгол Улсын нийт экспорт энэ оны нэгдүгээр сарын 01-ээс арваннэгдүгээр сарын 29-ны байдлаар 5,372.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 1,323.3 сая ам.доллар буюу 19.8 хувиар буурсан дүнтэй гарчээ.
Тодруулбал, нүүрсний экспорт 26,842.2 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 7,889.6 мян.тонн буюу 22.7 хувиар буурч, төмрийн хүдэр 7,585.6 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 33.6 мян.тонн буюу 0.4 хувиар өсчээ.
Мөн зэсийн баяжмал 1,252.4 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 35.7 мян.тонн буюу 2.8 хувиар буурчээ.
Хилийн хөдөлгөөний мэдээгээр өнгөрөгч долоо хоногт бүх боомтын автомашины хөдөлгөөн өмнөх долоо хоногоос 3,147 автомашинаар буюу 47.8 хувиар буурсан байна. Үүнээс нүүрс Гашуунсухайтаар 1635 машин буюу 54.6 хувь, Шивээхүрэн 1,416 машин буюу 48.4 хувь, Замын-Үүд 49 машин буюу 69 хувь, Ханги 16 машин буюу 8 хувиар буурсан бол зэсийн баяжмал 17 машин буюу 4.6 хувь, төмрийн хүдэр Ярант 0 машин буюу 100 хувь Ханги 20 машин буюу 71.4 хувиар тус тус буурсан байна.