Энэ оны арваннэгдүгээр сарын 23-аас 29-ний байдлаар нийт импорт 86.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 4.29 сая ам.доллараар буюу 4.72 хувиар буурсан байна.
Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл хүнсний бүтээгдэхүүний импорт 2.4 сая ам.доллар буюу 23.4 хувь, автомашин, машин техникийн импорт 1.8 сая ам.доллар буюу 7.1 хувь, бусад барааны импорт 0.8 сая ам.доллар буюу 3.3 хувиар өссөн бол эрдэс бүтээгдэхүүний импорт 9.2 сая ам.доллар буюу 29.1 хувиар буурчээ.
Тухайлбал, Дизелийн түлшний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5852.7 тн буюу 26.3 хувиар өссөн бол автобензиний импорт 1085.7 тн буюу 5.9 хувиар буурсан байна.
Хүнсний бүтээгдэхүүний импортыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал цагаан будаа 17.9 тн буюу 2.9 хувь, тахиа гахайны мах, өөх 45.8 тн буюу 21.3 хувь, жимс 4.7 тн буюу 1.2 хувь, ургамлын тос 16.8 тн буву 2.3 хувь, элсэн чихэр 756.3 тн буюу 72.0 хувиар өсч импортод давамгайлсан бол өтгөрүүлсэн болон хуурай сүү 8.8 тн буюу 3.7 хувь, өндөг 3.0 сая.ш буюу 83.3 хувь, улаанбуудай 529.8 тн буюу 100 хувь, улаанбуудайн гурил 66.7 тн буюу 100 хувь, хүнсний ногоо 890.6 тн буюу 73.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар