БАРИМТ 1
Физикийн шинжлэх ухааны доктор “Оном” Д.Наранбаатар нь эрүүл мэндийн сэдвээр ярьдаг, бизнес эрхэлдэг, тендер “зохиод амташсан” нөхөр юм.
БАРИМТ 2
Ийнхүү өгүүлэхийн учир нь тэрбээр ЭМЯ-наас зарласан өндөр дүнтэй нэлээд олон тендерын “ард”, “урд” байдаг аж. Гэсэн ч “Оном” Д.Наранбаатар ажлаа төдийлөн хангалттай гүйцэтгэдэггүй болох баримт ил боллоо.
БАРИМТ 3
Тэрбээр 200 мянган долларын тендерийн ажлаа хүлээлгэж өгөхгүй найман сар болжээ. Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдөл болон мэдээллийн технологийн стандарт боловсруулах” олон улсын нээлттэй тендерт Шведийн “Корус” компани шалгарч, нэг жилийн хугацаатай 199 950 ам.доллар буюу 600 шахам сая төгрөгийн гэрээ байгуулсан байна.
БАРИМТ 4
Тус компанийн Монголын талын туслан гүйцэтгэгчээр “Моносолюшн” ХХК ажиллажээ.
БАРИМТ 5
“Моносолюшн” ХХК нь 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд гадаад худалдаа, вэбсайт хийх, программ хангамжийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан байна.
БАРИМТ 6
Тус компанийн хувьцааг “Оном” Дашдоржийн Наранбаатарын төрсөн дүү Дашдоржийн Наранжаргал гэх хүн эзэмшдэг.
БАРИМТ 7
Тэгэхээр тус компани “Оном” Д.Наранбаатарынх гэсэн үг.
БАРИМТ 8
Үүнийг нотлох нэг баримт нь “Оном” Д.Наранбаатар тус компанид зөвлөхөөр ажилладаг явдал юм.
БАРИМТ 9
Дээрх компаний гэрээт ажлын гүйцэтгэх хугацаа нь 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр дуусах байжээ.
БАРИМТ 10
Гэвч гүйцэтгэгчид ажлаа хугацаанд нь дуусгаагүй учир ажлыг нь бүрэн хийлгэж гүйцээхийн тулд гэрээг 2020 оны зургадугаар сарын 30-ны хүртэл сунгасан байна.
БАРИМТ 11
Гэсэн атал гэрээний нийт дүнгийн 159 950 ам.доллар буюу ойролцоогоор 450 сая төгрөгийг авчихсан бөгөөд одоо 39 990 ам.долларын үлдэгдэлтэй байгаа аж.
БАРИМТ 12
Түүнийг дээрх гэрээний төгсгөлийн тайлан, үр дүнг ЭМЯ-нд хүлээлгэж өгсний дараа шилжүүлэх учиртай ч өнөөдөр “Оном” Д.Наранбаатар тайлан ч үгүй, ажил ч үгүй Америкаас “лайвдаж” сууна.
БАРИМТ 13
200 мянган долларын тендерийн ажил нь гүйтэцгэлийн хугацаа хоцорчээ.
БАРИМТ 14
Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдлийн тайлбар толь боловсруулах” олон улсын нээлттэй тендерт дахиад Шведийн “Корус” компани шалгарсан байна.
БАРИМТ 15
Энэ хүрээнд ЭМЯ-тай 2020 оны нэгдүгээр сарын 7-нд нэг жилийн хугацаатай 199 950 ам.долларын гэрээ байгуулжээ. Мөн л Монголын талын туслан гүйцэтгэгчээр нь “Оном” Д.Наранбаатарын “Моносолюшн” ажиллаж, Д.Наранбаатар, Д.Наранжаргал нар зөвлөхөөр нь ажиллаж байгаа аж.
БАРИМТ 16
Энэ төслийн эхлэлтийн тайлангийн дагуу 19 950 ам.долларыг нь тэдэнд шилжүүлсэн байна. Гэвч өнөөдрийн байдлаар төслийн ажлын гүйцэтгэлийн хугацаа хоцорч яваа аж. Төслийн үлдэгдэл төлбөр нь 180 000 ам.доллар байна.
БАРИМТ 17
Тендерт “амташсан” тэрбээр дахин зургаан сая долларын тендер авахаар өрсөлдөөд “санхүүгийн чадамжгүй” хэмээн хасагджээ.
БАРИМТ 18
Мөн л Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ боловсруулах, хэрэгжүүлэх, туршин нэвтрүүлэх” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг Дэлхийн банкны худалдан авалтын журмын дагуу урьдчилсан сонголт бүхий олон улсын нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулжээ.
БАРИМТ 19
Сонгон шалгаруулалтын урьдчилсан үе шат нь 2018 оны аравдугаар сараас 2019 оны наймдугаар сарын хооронд, тендер шалгаруулалт нь 2019 оны арваннэгдүгээр сараас 2020 оны зургадугаар сарын хооронд явагдсан байна.
БАРИМТ 20
Энэ төслийн урьдчилсан үе шатанд “Оном” Д.Наранбаатар “Оном сан”-гаа АНУ-ын “Ар Ти Ай Интернэшнл”, Шведийн “Чорус” компаниудттай хамтарсан түншлэл болгож оролцуулжээ.
БАРИМТ 21
Гэвч “Оном сан” нь урьдчилсан сонголтын баримт бичигт шаардсан санхүүгийн чадавхийн шаардлагыг хангаагүй байна.
БАРИМТ 22
Тиймээс оролцогчдод тавьсан урьдчилсан сонголтын шаардлагын дагуу үнэлж эрэмбэлсэн хураангуй жагсаалтад багтаагүй аж.
БАРИМТ 23
Тодруулбал, Дэлхийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авалтын журмын зургадугаар хэсгийн “Зөвхөн хамгийн өндөр үнэлгээ авсан хүсэлт гаргагчдыг урих боломжоор хангах” гэсэн, 6.25 дугаар заалт, урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн Оролцогчод өгөх зааварчилгааны “Хүсэлтийг үнэлэх болон урьдчилсан” шалгаруулалт явуулах гэсэн F хэсэг, урьдчилсан сонгон шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “Хүсэлт гаргагчдыг тавигдсан шаардлагын дагуу үнэлж эрэмбэлэн урьдчилж шалгаруулах” гэсэн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу хураангуй жагсаалтад багтаж чадалгүй хасагджээ.
БАРИМТ 24
“Оном” Д.Наранбаатарын ЭМЯ-тай “дайн” зарлах шалтгаан ердөө тендер болох нь дээрх баримтаар гарагдаж буй юм.
Сэтгэгдэл (62)