БАРИМТ 1
Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд PCR шинжилгээгээр 156.038 хүн, түргэвчилсэн оношлуулаар 166.300 хүнийг шинжилгээнд хамруулсан. Хөл хориог 80, 90 хувиар мөрдөж чадсаны хүчинд өвчний тархалтыг 10 хувиар бууруулсан гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.
БАРИМТ 2
Сэлэнгэ аймгийн гол голомт болсон Алтанбулаг, Сүхбаатар сумын 200 гаруй мянган иргэнийг 98 хувьтай шинжилгээнд хамрууллаа. Мөн Дархан-Уул аймагт тархвар судалгааны хүрээнд 28800 гаруй мянган өрхөөс “Нэг өрхөөс нэг иргэн” шинжилгээ авч дууслаа. Төмөр замтай аймгуудад халдварын тархалт гарсан учраа төмөр замын нийт ажилчдыг шинжилгээнд хамруулсан.
БАРИМТ 3
Дэлхий нийтийн жишгээр нэг нууц үеийн хоногийг ажиглалаа. Эрдэмтэн мэргэдүүдийн зүгээс цаашид хөл хориог сунгах нь зөв гэж үзсэн. Ингэхдээ дан эрүүл мэндийн салбарынхан биш эдийн засгийн судлаачид мөн оролцсон.
БАРИМТ 4
Засгийн газар улсын хэмжээнд авсан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлээ цуцалж, халдвар тархаагүй газруудаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарсан. Харин Архангай, Сэлэнгэ, Улаанбаатар хотод Засаг захиргаа болон нутаг дэвсгэрийн нэгж, иргэн, хуулийн этгээдэд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоногийн хугацаанд хэсэгчлэн тогтоолоо.
БАРИМТ 5
Халдвар гарсан дөрвөн аймагт халдвар хамгааллын дэглэм барих, худалдаа үйлчилгээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ.
БАРИМТ 6
Халдвар гарсан аймгуудад иргэдийн болон тээврийн хэрэгсэлд хязгаарлалт хийх эрхийг нь тухайн аймгийн Засаг дарга нарт өгсөн.
БАРИМТ 7
Халдвар гараагүй аймаг доторх хөдөлгөөн нээлттэй.
БАРИМТ 8
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн аймгуудад 18 чиглэлийн хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалт явуулахгүй. Ингэхдээ боловсрууах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нээсэн.
БАРИМТ 9
Олон иргэдийн амь амьжиргаа, хүү, торгууль, түрээсийн төлбөр нь нэмэгдэж байгааг ойлгож байгаа. Гэхдээ хөл хориог шат дараагүй суллачихвал ирэх долоо хоногоос нийслэлд гарах өдрийн өвчлөл 15-аасс дээш гарна. Тэгвэл илүү хатуу арга хэмжээ авах болно. Энэ нь ирггэдийн амьжиргаанд илүү хүнд тусах учраас 19 хоногт авсан арга хэмжээгээ үргэлжлүүлээч гэсэн санал, зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн. Үүнд үндэслэн шийдвэр гаргасан.
БАРИМТ 10
Худалдаа үйлчилгээний салбар нээгээгүй учир үсчин, гоо сайхан, зоогийн газар ажиллахгүй.
БАРИМТ 11
Хөл хорионы хугацаанд чартер нислэг үйлдэхгүй.
БАРИМТ 12
Нийслэлээс хөдөө орон нутаг руу явах хүсэлтэй 91 иргэн онлайнаар бүртгүүлсэн. Эдгээр иргэдийг шинжилгээнд хамруулж, үе шаттай явуулна.
БАРИМТ 13
Манай улсад амьсгалын 180 гаруй аппарат бий. Арванхоёрдугаар сард нэмж 400 аппарат ирнэ. Амьсгалын аппаратны дутагдалд орохгүй.
БАРИМТ 14
Онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа 9967 цагдаагийн алба хаагчид нэг удаа 800 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Удахгүй дансанд нь мөнгө нь орно. Мөн 2200 гаруй сонсогч үүрэг гүйцэтгэж байна.
БАРИМТ 15
Боловсруулах үйлдвэрийн 20 орчим салбарт 60 мянган хүн ажилладаг. Эдгээр байгууллага үйл ажиллагаагаа явуулах байгууллага ажилдаа явах шаардлага гарч байна. Тиймээс үйлдвэрүүдээс онлайнаар хүсэлт авч QR код тарааж өгнө.
БАРИМТ 16
Баруун аймгууд зохион байгуулалттайгаар аймаг, нийслэл рүү идэш хүргэх ажил хийж байгаа.
БАРИМТ 17
Архангай аймагт батлагдсан тохиолдол халдвартай иргэний ойрын хавьтал байснаа нуусан.
БАРИМТ 18
Уул уурхайн компаниудад 4200 хүн ээлж солих шаардлага гарсан учраас тусгайлсан шинжилгээ авах цэг гаргана.
БАРИМТ 19
Хөл хориог сунгасан 10 хоногт хийж байгаа ажлуудаа үргэлжлүүлнэ. Ойрын хавьтлуудыг илрүүлж, шинжилгээ авах нь гол ажил. Мөн халдварын голомт илэрсэн газруудын хамрах хүрээг өргөжүүлнэ.
БАРИМТ 20
Халдвар 4-7 дахь хоногт тархах магадлал өндөр байна. Хамгийн гол нь хүрсэн үр дүнгээ хамгаалах зорилгоор хөл хориог сунгасан. Мөн тархвар судлалын тандалт судалгаа хийж байна. Одоогоор нэгдсэн дүн гараагүй байна.
БАРИМТ 21
Үйлдвэрлэлийн салбаруудыг нээж байгаатай холбогдуулан спиртийн агууламж багатай 18 градусаас доош хэмжээтэй согтууруулах ундааг худалдан борлуулах Засаг даргын шийдвэр гарсан.
БАРИМТ 22
Мөн шагийн архи худалдан борлуулах асуудал нэмэгдэж байгаа нь дайн дээр дажин гэдэг шиг архины хордлого бий болгох эрсдэл гаргах вий гэж бодсон учраас ийм зүйл яригдсан.
БАРИМТ 23
Одоо хэрэгглэж байгаа оношлуурыг ДЭМБ бүртгээд, зах зээлийнх ньь судалгааг хийгээд өгчихсөн оношлуур. Тиймээс чанарын шаардлага хангаагүй оношлуур байхгүй. Энэ талаар хуулийн байгууллагад шалгуулна.
БАРИМТ 24
Хамгийн үр дүн гаргасан улс хамгийн хатуу хөл хориогоор явсан. Хурдан үр дүн гаргаж, хэвийн амьдрал руугаа шилжихийн тулд иргэд төр засагтайгаа хамтран ажилаасай гэж хүсэж байна. Хамтддаа зүтгэе гэж уриалъя.
Сэтгэгдэл (2)