БАРИМТ 1
Хүнийг унтаж, амарч байх үед хүртэл тархи ажиллаж байдаг. Тархи энэ үед өдрийн турш хүлээж авсан мэдээллүүдээ боловсруулж, аль мэдээллийг ой санамжид хадгалах, алийг нь устгахыг ялгаж байдаг гэнэ.
БАРИМТ 2
Тархи нь ямар нэгэн зүйлийн талаар бодож, завгүй ажиллаж байх үед хүн өөрийгөө аз жаргалтай, амжилттай яваа гэдгээ мэдэрдэг.
БАРИМТ 3
Бага, залуу насандаа хүссэн зүйлээсээ татгалзаж чаддаг байсан хүн цаашдаа амьдралд нь тохиолдох хүндрэл, бэрхшээлийг амархан даван туулдаг гэдгийг эрдэмтэд нотолжээ.
БАРИМТ 4
Ямар нэгэн зүйлд дасахад 66 хоног шаардагдана. 66 хоногт хүн аливаа үйлдлийг автоматаар хийдэг болтлоо гаршдаг. Тухайлбал, та эрүүл, зөв хооллож хэвшмээр байвал 55 хоног л хангалттай. Харин спортоор хичээллээд 75 хоносны дараа л дасаж эхэлдэг байна.
БАРИМТ 5
Хүн хязгааргүй олон найзтай болох боломжтой гэж бодож байна уу? Та буруу бодож. Хүн амьдралдаа дунджаар 150 хүнтэй л найзалж, нөхөрлөдөг гэнэ.
БАРИМТ 6
Хар дарсан зүүд зүүдлэгдээд байвал шөнө унтаж байхдаа даарснаас болсон байх магадлалтай. Унтлагын өрөөнд хүйтэн байх тусам таагүй зүүд зүүдлэх магадлал ихэсдэг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон.
БАРИМТ 7
Сургуулиа төгсөх, гэрлэх, шинэ ажилд орох гэх мэт эерэг үйл явдлууд хүртэл хүнийг депресст оруулдаг.
БАРИМТ 8
Санаа зовнил, стрессийг тайлах шилдэг арга бол ном унших. Ном унших нь согтууруулах ундаа хэрэглэх, гадуур зугаалах, цай уух эсвэл хөгжим сонсохоос хамаагүй илүү үр дүнтэй бас хурдан нөлөөтэй.
БАРИМТ 9
Сэтгэл судлалд нэгэн зарчим байдаг байна. Тодруулбал ямар нэгэн үйл явдалд найдлага тавин хүлээвэл тэр хэмжээгээрээ сэтгэл гонсгор үлддэг. Хүсэхэд хясна гэдэг шиг.
БАРИМТ 10
Сайн мэдэхгүй газар ихэнх хүмүүс баруун талаа барьж явдаг. Дараалалд удаан зогсож, олон хүний дунд орохыг хүсэхгүй байвал та зүүн талаа баримталж яван, зүүн талын дарааллыг эзлээрэй.
БАРИМТ 11
Эмэгтэйчүүд хувцасны дэлгүүрт ороод замбараагүй өлгөсөн эсвэл сагс дүүрэн овоолсон хувцсанд анхаарлаа илүү хандуулдаг гэнэ. Учир нь тэнд илүү гоё хувцас, сонирхолтой эд зүйлс байгаа мэт санагддаг.
БАРИМТ 12
Дэлгүүр, худалдааны төвүүд хүний сэтгэл зүйд нөлөөлөх сурталчилгааг байнга хийдэг. Тухайлбал, кассын дэргэд бохь, шоколад, жижиг эд зүйлс байрлуулах, хямдрал гэсэн тод, олон өнгийн бичигтэй самбарууд хадах гэх мэт.
БАРИМТ 13
Хэрэв байшингийн нэг цонхыг хагалбал удахгүй тэр байшинд бүтэн цонх үлдэхгүй. Хагархай цонхны онолоор хүмүүс эргэн тойрон нь замбараагүй байдалтай байгааг харах юм бол зохисгүй үйлдэл гаргаж, нийгмийн хэв журмыг зөрчдөг. Өөрөөр хэлбэл тогтоосон дүрэм журмыг зөрчиж буй хэн нэгнийг харсан нөгөө хүн тийнхүү үйлдэл хийхийг өөртөө мөн зөвшөөрдөг аж. Энэ онол нэг бус удаагийн туршилтаар батлагджээ.
БАРИМТ 14
Тайван хүнтэй хүмүүс тэр болгон маргалдаад байдаггүй. Харин эсрэгээрээ өөрийнхөөрөө зүтгэж, уурлаж, бүдүүлэг авирлаж байгаа хүний өөдөөс сөргөлдөж, маргах тохиолдол цөөнгүй байдаг.
БАРИМТ 15
Шөнө 6-7 цагийн нойр авдаг хүмүүсийг бүтэн 8 цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад цаг бусаар үхэх магадлал багатай. Харин 5-аас бага цаг унтаж амардаг бол та 8-9 цагийн хэвийн нойртой хүмүүстэй харьцуулахад сэтгэл мэдрэлийн өвчин тусах эрсдэл танд 3 дахин өндөр байна.
БАРИМТ 16
Хурдан унтахын тулд дээшээ харж хэвтэн, суниаж, хамаг биеэ суллана. Нүдээ аньж, аньсан чигээрээ хүүхэн хараагаа дээш болгох хэрэгтэй. Хүн унтаж байхад хүний нүдний байрлал ийм байдаг тул амархан, гүн нойрсдог аж.
БАРИМТ 17
Танихгүй эрэгтэйг сонжиход эмэгтэй хүнд 45 секунд шаардагддагийг сэтгэл судлаачид тогтоожээ. Эмэгтэйн нүд эрэгтэйн бие дээр 10 секунд, нүдэн дээр 8 секунд, үс-7 секунд, уруул, эрүү-10 секунд, мөр, гаран дээр 5 секундын турш тогтож, эцсийн дүгнэлтээ гаргадаг гэнэ. Харин сүүлийн 5 секундэд ядам хуруун дахь бөгжийг нь аждаг.
БАРИМТ 18
Депресст орсон хүмүүст хорвоо ертөнц саарал өнгөөр харагддаг. Тэгвэл Фрайбургийн их сургуулийн эрдэмтэд энэ үзэгдэлд шинжлэх ухааны үндэслэл гаргаж чадсан байна. Тэд өвчтөнүүдийн нүдний үйл ажиллагааг электроретинограммаар хэмжиж үзэхэд депрессийн шинж тэмдэг хэдий чинээ их илэрч байна тэр хэмжээгээр нүдний торлог бүрхэвч өнгөний өөрчлөлтийг бага мэдэрч байсан аж.
БАРИМТ 19
Даннинг-Крюгерийн онолоор чадвар багатай хүмүүс чадвартай, ажилдаа илүү сайн хүмүүсээс арай өндөр албан тушаалд очсон байдаг гэнэ. Энэхүү онолын дагуу мэргэшил, чадвар багатай хүмүүс өөрсдийгөө өндрөөр үнэлдэг, улмаар оновчгүй шийдвэр гаргадаг, түүнийхээ хор уршгийг ойлгодоггүй, харин өндөр мэдлэг, чадвартай ажилтнууд асуудалд ухаалгаар хандаж, өөрийгөө байгаагаасаа доогуур үнэлдэг юм байна.
БАРИМТ 20
Хүний гадаад төрх болон гэмт хэргийн үйлдэл хооронд шууд хамаарал байдаг. Сэтгэл татам сайхан дүр, төрхтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх нь бага.
БАРИМТ 21
Бид бүгд мөрөөдөх дуртай. Гэхдээ илүү их мөрөөдөмтгий хүний бүтээлч сэтгэлгээ хөгжиж, төрөл бүрийн асуудлын шийдэл олохдоо сайн байдаг ажээ.
БАРИМТ 22
Хүний тархи юм уншихдаа үсэг бүрийг салгаж уншдаггүй, үгийг тэр чигт нь таньж уншдаг гэнэ. Иймд үгийн эхний болон сүүлийн үсэг зөв байрандаа байхад бусад үсэг холилдсон байсан ч та тэр үг, өгүүлбэрийг уншиж чадна.
БАРИМТ 23
Хүүхэд 2 нас хүрснээсээ хойш өөрийгөө бие даасан бие хүн гэж хүлээн авдаг. Үүнээс өмнө өөрийгөө орчин тойронтойгоо нэгэн бүхэл гэж төсөөлж байдаг гэнэ. Бид өөрийн гар эсвэл хөлийг өөрийнхөө нэг хэсэг гэж боддог шиг хүүхэд эргэн тойрны бүх зүйлийг өөрийн нэг хэсэг нь гэж боддог.
БАРИМТ 24
Бүх өвчин эмгэгийн 90 хувь нь сэтгэл мэдрэлтэй холбоотой. Сэтгэл санаагаа тайван болгож чадсан хүн л бүрэн эдгэрдэг. Удаан хугацааны туршид хүнтэй биеэрээ хүрэлцээгүй хүүхдийн хөгжил доройтож, бүр үхэж ч магадгүй байдалд ордог гэнэ. Сэтгэл хөдлөлөө биеэрээ илэрхийлэх (тэврэх, үнсэх, гар барих гэх мэт) боломжгүй болсон үед хүний сэтгэл санаанд өөрчлөлт орж эхэлдэг.