ЭШЛЭЛ 1
Цар тахлын бодит эрсдэл Монгол Улсад нүүрлэж, дотооддоо халдварыг алдлаа.
ЭШЛЭЛ 2
Халдварт цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг идэвхжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 2020 оны 12-р сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгасан.
ЭШЛЭЛ 3
Бид цаг алдалгүй бүхий л арга хэмжээг авч байна. Бид богино хугацаанд цар тахлыг барьж, хяналтдаа авахаар ажиллаж байна.
ЭШЛЭЛ 4
Ард иргэд хүнд нөхцөлд амьдарч байгааг ойлгож байна. Бид цар тахалтай хамт амьдрах нь тодорхой боллоо.
ЭШЛЭЛ 5
Хүнд цаг үеийг дэлхий ертөнц тэр аяараа туулж байна. Төр засгаас гаргасан шийдвэрийг эв нэгдэлтэй хэрэгжүүлж чадсанаар цар тахлыг хязгаарлан барьж, хориглон тогтоож чадна.
ЭШЛЭЛ 6
Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт голомт илэрсэн. Иргэн Д-тэй холбоотой 15, Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 1, Говьсүмбэр аймагт 1 гээд 30 иргэн цар тахлын халдвар аваад байна.
ЭШЛЭЛ 7
Эдгэрч гарсан 324 иргэнээс дахин шинжилгээ авсан, халдвар илрээгүй. ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хүнд хүн алга.
ЭШЛЭЛ 8
Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлснээр 12 мянган хүн бэлэн байдалд ажиллаж байна. Улаанбаатарт 51, Сэлэнгэд 24, Дархан-Уул аймагт 14 гээд нийт 90 цэгт шинжилгээ авч байна. Цаашид улам нэмэгдүүлнэ.
ЭШЛЭЛ 9
Төмөр замд ажиллаж байгаа хүмүүсийг бүхэлд нь шинжилгээнд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар 23528 хүний шинжилгээг түргэвчилсэн оношлуураар, PCR шинжилгээг 4237 хүнд хийгээд байна.
ЭШЛЭЛ 10
Сахилга хариуцлага дэг журмыг улам чангаруулах нөхцөл үүслээ. Вакцин гарах сураг байгаа ч манайд орж ирэхэд хугацаа хэрэгтэй. Бидэнд нэг вакцин байгаа нь сахилга хариуцлага.
ЭШЛЭЛ 11
Улсын эдийн засаг хүндрэлтэй байна, Монгол Улс байгаа бүх боломж нөхцөлөө гаргаж байна. Бидний боломж хэмжээтэй.
ЭШЛЭЛ 12
Бид цар тахалтай хамт эдийн засгаа уналтад оруулж болохгүй, эдийн засгаа хуучин хэвэнд нь оруулах нь чухал.
ЭШЛЭЛ 13
Хамгийн чанга хорио цээрийн дэглэмийг барьж чадвал бид тархалтыг барьж чадна.
ЭШЛЭЛ 14
Бид үхэх сэхэхийн зааг дээр амьдарч байна. Бид амьдрах ёстой.
ЭШЛЭЛ 15
Дэлхий нийтийн хамгийн сайн туршлага бол хурдан хугацаанд хатуу хорио цээрийн дэглэм тогтоох.
ЭШЛЭЛ 16
Хатуу дэглэм тогтоож чадсан улс орнуудын халдварын тоо бага түвшинд хүрсэн. Нийтээрээ эмх замбараагүй амьдарч байгаа үед дэлхий нийтээр тарж байна. Жишээ нь, Уханьд цар тахлыг яаж таслан зогсоосныг та бүхэн санаж байгаа байх.
ЭШЛЭЛ 17
Арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө Монгол Улсын Засгийн газар, УОК, мэргэжлийн байгууллагууд бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллая. Халдвар авсан хүмүүсийн хавьтлыг маш сайн нягтлан тогтооё.
ЭШЛЭЛ 18
Зарим иргэн хавьтлуудаа нууж байна. Зарим дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулах дөхөж байж олж илрүүлж байна.
ЭШЛЭЛ 19
Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш нөхцөл байдал хүндэрвэл бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээ цааш үргэлжилнэ. Бүр шаардлагатай бол онц байдал тогтоохыг үгүйсгэхгүй. Ийм зүйл битгий болоосой гэж чин сэтгэлээсээ залбирч байна. Тиймээс бид тэсэж гарах ёстой, амьд байх ёстой.
ЭШЛЭЛ 20
Үр хүүхэд, өвөө эмээгээ корона гэдэг дайсанд алдмааргүй байна. Нэг ч хүний амь нас битгий хохироосой гэж бодож байна.
ЭШЛЭЛ 21
ҮАБЗ-ийн гурван гишүүн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар байнга санал солилцож байгаа. Ерөнхийлөгч үүнд сэтгэл их зовж байгаа. Хэрэв онц байдал зарлах нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдэг талаар ярилцсан. Гэхдээ одоогоор улсын хэмжээнд онц байдал зарлах түвшинд хүрээгүй байна.
ЭШЛЭЛ 22
Онц байдал зарлана гэдэг нь зэвсэгт хүчин орно гэсэн үг. Тэг зогсолт хийнэ гэсэн үг. Долоон сарын 1-нд зарлаж байсан. Ерөнхийлөгчийн зарлигаар хийгддэг.
ЭШЛЭЛ 23
Цар тахлын хөл хорионы үед иргэд банкинд очиж, зээлийн төлөлтөө хойшлуулах гэрээний өөрчлөлт хийх боломжгүй. Иргэдэд хүндрэл битгий учруулаарай эрхэм банкирууд аа, ХЗХ-ныхон, ББСБ-ынхаан. Та бүхэн өнөөдрийн хэвлэлийн хурлыг анхааралтай сонссон гэж итгэж байна. Ард түмний амьдрал хүнд байна.
ЭШЛЭЛ 24
Иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор 0-18 насны хүүхдэд сар бүр олгох 100 мянган төгрөг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тусламжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдад тус тус даалгаж байна. Хүүхдийн 100 мянган төгрөг долдугаар сарын 1 хүртэл олгогдоно.
Сэтгэгдэл (12)