Иргэдийн зээлийг царцаах эсэх асуудал яригдаж байгаа бөгөөд өчигдөр Шадар сайд Я.Содбаатар энэ талаар тодорхой шийдвэр гаргаагүй талаар мэдээлж байсан.
Тэгвэл Монголбанкнаас хэвлэлд ийн тодруулга өгчээ. Тодруулбал, “Монголбанк арилжааны банкуудтай хамтраад зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зохицуулалтыг энэ оныг дуусах хүртэлх хугацаанд үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчинтөгөлдөр байгаа.
Цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл учирсан бол тухайн банкиндаа хандаад зээлийнхээ бүтцийг өөрчлөх асуудал нээлттэй байгаа.
Харин ирэх онд уг арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхийг цар тахлын үргэлжлэх хугацаа, цар тахлын нөлөөллийг харгалзаж байж тодорхой арга хэмжээ авна гэсэн байр суурьтай Монголбанк ажиллаж байна. Үүнтэй холбоотой холбогдох тооцоо судалгааг хийж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл (1)