Хөл хорионы тав хоногийн хугацаанд аж ахуйн нэгж, байгууллага, компаниудын үйл ажиллагааг зогсоож байгаа учраас олон хүн орлогогүй болж байгаа. Энэ бүхнийг хэрхэн яаж зохицуулахыг тодорхой зааж өгөөгүйгээс иргэд яах учраа олохгүй сууна. Тухайлбал, үсчин ажиллуулдаг эмэгтэй үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрсэн ч түрээсээ өг хэмээн эзэн нь шахаад байгаа тухай ярьж байна. Энэ мэт хувиараа ажиллан түрээс төлж байгаа хүн олон аж. Мөн Иптекийн зээлтэй олон иргэн зээлээ хэрхэн төлөх вэ гэдэгт толгойгоо гашилгаж сууна.
Дэлхийд цар тахал идэвхжсэнтэй зэрэгцэн манай улс ч оны дараахан тодорхой арга хэмжээ авсан. Энэ үед төр, засгаас Ипотекийн зээлийг царцаах арга хэмжээ авсан билээ.
Энэ удаад ч тодорхой зохицуулалт хийнэ хэмээн иргэд хүлээлттэй байна. Энэ талаар Улсын онцгой комиссоос өгч буй мэдээллээр бол, Монголбанк, Монголын Банкны холбоо тодорхой судалгаа хийж байгаа. Монголбанк удахгүй энэ асуудлаар тайлбар, мэдээлэл өгнө гэсэн юм.
Сэтгэгдэл (1)