Германы Майнц хотын био инженерийн “BioNTech”, Америкийн эмийн үйлдвэрийн “Pfizer” компаниуд “COVID-19”-ийн вакцины гуравдахь шатны эмнэлзүйн туршилт амжилттай болсныг мэдэгдсэний дараа Лондоны хөрөнгийн биржийн индекс 4.67 хувиар өсчээ. Мөн Их Британийн хамгийн том 100 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “FTSE-100” индекс 276 нэгжээр өсөж, 6 186 нэгж болсноор цар тахлын улмаас хатуу хязгаарлалтын арга хэмжээ авахаас өмнөх үе буюу гуравдугаар сарын үзүүлэлтэд эргэн орсон байна.