БАРИМТ 1
Жозеф Робинетт Байден Жуниор 1942 оны арваннэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Пенсильван мужийн Скрантон хотод Жозеф Робинетт Байден Сениор болон Кэтрин Евгения Байден нарын том хүү болон мэндэлсэн байна.
БАРИМТ 2
Тэрбээр ээж, дүү нарынхаа хамт амьдардаг.
БАРИМТ 3
Өдгөө тэрээр 77 настай бөгөөд АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад насандаа Ерөнхийлөгчөөр сонгогдож буй эрхэм юм. Түүнээс өмнө 2016 онд Доналд Трамп 70 нас 220 өдөртэйдөө АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь тус улсын түүхэн дэх хамгийн хөгшин Ерөнхийлөгчид тооцогдож байв.
БАРИМТ 4
Түүний аав Жозеф Байден Сениорын эцэг, эх Англи, Франц болон Ирланд гаралтай, Мэриленд мужийн Балтимор хотод газрын тосны бизнес эрхэлдэг чинээлэг хүмүүс байжээ. Харин түүний ээж Кэтрин Байден Ирланд гаралтай, дундаж давхаргын гэр бүлд өссөн нэгэн байсан аж.
БАРИМТ 5
Жозеф Байден Сениор чинээлэг нэгэн байсан ч Жой Байденыг төрсний дараа санхүүгийн хувьд хэд хэдэн удаа уналтад орж, тэдний гэр бүл Кэтриний эцэг, эхтэй хамт амьдрах болсон байна. Жой Байдены төрж, өссөн Скрантон хот 1950-аад онд эдийн засгийн уналтад орж, түүний эцэг тогтвортой ажил олж чадахгүй болж иржээ. Тиймээс Байдены гэр бүл 1953 онд Делавэр мужийн Уэлмингтон хот руу нүүсэн байна. Удалгүй
БАРИМТ 6
Жозеф Байден Сениорын гэр бүл эдийн засгийн уналтад орсон үед тэрбээр хуучин автомашины борлуулагч хийж байсан гэдэг.
БАРИМТ 7
Жозеф Байден өнөөдрийг хүртэл Уэлмингтон дахь эцэг эхийнхээ байшинд амьдардаг аж.
БАРИМТ 8
Тэрбээр Делавэр мужийн Клэймонт дахь Католик шашны хатуу дэгтэй хөвгүүдийн сургуулийг төгссөн.
БАРИМТ 9
Жозеф Байден тийм ч онц сурлагатай нэгэн байгаагүй юм. Харин төрөлхийн удирдан, манлайлах чадвартай нэгэн байсан байна. Тэрбээр бага, ахлах ангидаа ангийн дарга байсан аж.
БАРИМТ 10
Харин тэрбээр спортын авьяастай нэгэн. Ахлах ангидаа сургуулийнхаа хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин, мөн сургуулийнхаа бейсболын багт давхар тоглодог байжээ.
БАРИМТ 11
Жозеф Байден 1961 онд Делавэрын их сургуульд элсэн орж 1965 онд түүх, улс төрийн шинжлэх ухааны гол мэргэжил, англи хэлний бага мэргэжлээр бакалаврын давхар зэрэгтэй төгссөн байна. Тэрээр ангидаа 688 оюутнаас 506-д бичигдэж байжээ. Түүнчлэн 1968 онд Сиракузын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд тэрбээр ангидаа 85 оюутнаас 76-д бичигдэж байсан гэдэг.
БАРИМТ 12
Байден согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй бөгөөд “Манай гэр бүлд архичид хангалттай байсан” гэж байжээ.
БАРИМТ 13
Тэрбээр их сургуулиа төгсөөд 1966 оны наймдугаар сарын 27-нд Сиракузын их сургуулийн оюутан Нейлиа Хантертай гэрлэсэн байна.
БАРИМТ 14
Нейлиа Хантерын гэр бүл түүнийг Католик шашинтай хүнтэй гэрлэхийг эсэргүүцэж байсан ч тэрээр эцэг эхээсээ зөрж Жой Байдентай гэрлэжээ.
БАРИМТ 15
Тэрбээр Делавэр мужийн Бүгд найрамдах намын Уильям Прикеттийн хуулийн фирмд бичиг цаасны ажил хийж ажлын гараагаа эхлүүлж байсан аж. Улмаар хуульч мэргэжил эзэмшиж, 1969 оноос Делавэр мужийн өмгөөлөгчдийн холбоонд элсэж, өмгөөлөгчөөр ажиллах болсон байна.
БАРИМТ 16
Бүгд найрамдах намыг дэмжигч байсан тэрбээр 1969 онд Делавэр мужийн Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус намын гишүүнээр элссэн байна.
БАРИМТ 17
Улмаар тус онд Бүгд найрамдах намын олонхоос бүрдэх Делавэр мужийн Нью Кастл тойргийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноор түүний улс төрийн замнал эхэлжээ.
БАРИМТ 18
Байден 30 өрсөлдөгчөө ялж, тухайн үеийн хамгийн залуу, АНУ-ын түүхэн дэх тав дахь хамгийн залуу Сенатор болж байсан байна.
БАРИМТ 19
Тэрбээр амьдралын хатуу ширүүнийг ч туулсан нэгэн. Түүнийг сенатор болсноос нь нэг сарын дараа гэр бүлд нь эмгэнэлтэй явдал тохиолдож, гэргий Нейлиа болон дөнгөж нэг ойтой тэдний охин Эми Байден нар Делавэр мужийн Хоксессин хотод автомашины ослоор амь насаа алдсан юм.
БАРИМТ 20
Улмаар Байден 1975 онд Жилл Трейси Жейкобс гэх англи хэлний багш эмэгтэйтэй дүүгээнхээ зохион байгуулсан “сохор болзоон” дээр анх танилцаж, 1977 онд гэр бүл болсон байна. Хоёрдахь амьдралаа ийнхүү эхлүүлсэн тэрбээр 1981 онд Эшли Байден гэх охинтой болсон юм.
БАРИМТ 21
Байден 1972-2009 оныг хүртэл Делавэр мужаас зургаан удаа дараалан Сенатын гишүүнээр сонгогдохдоо 1972 оноос бусад сонгуульд үргэлж 60-аас дээш хувийн саналаар ялалт байгуулж байв. Тэрээр энэ хугацаанд Сенатын хамгийн бага орлоготой гишүүдийн нэг байсаар ирсэн байдаг. Гэсэн ч 2017-2018 онд түүний жилийн орлого 15.6 сая ам.доллар болж нэмэгдсэн бөгөөд 2019 онд эхнэрийн хамт 17.8 сая ам.долларын орлого олсон гэж мэдүүлжээ.
БАРИМТ 22
Алдарт “Time” сэтгүүл 1974 онд түүнийг “Ирээдүйг тодорхойлох 200 нүүр царай”-ны нэгээр нэрлэж байжээ.
БАРИМТ 23
Байден 1988 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн анх нэр дэвшиж байв. Тэрбээр 1987 оны зургадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөхөө мэдэгдэж байв. Гэхдээ Ардчилсан намын сунгааны үеэр намын нөхөр нь түүнийг илтгэл тавихдаа бусдын илтгэлийг хуулсан болохыг нотлох бичлэг задруулж, Сиракузын их сургуульд хуулийн мэргэжлээр сурч байхдаа нэгдүгээр курсийн ажилдаа “Fordham Law Review” сэтгүүлд нийтлүүлсэн ишлэл, материалуудыг зөвшөөрөлгүй ашигласан гэх асуудал ил болж өрсөлдөөнөөс хасагдсан юм.
БАРИМТ 24
Тэрбээр 2007 онд хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөөх Ардчилсан намын сунгаанд өрсөлдөхөө зарласан. Жой Байден тухайн үед сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Иракийн дайныг эсэргүүцэхэд чиглүүлсэн юм. Харамсалтай нь тэрээр сонгуулийн кампанит ажлын санхүүжүүлэлт болгох ажилд асуудалтай тулгарсны дээр Барак Обама болон Хилари Клинтон гэх хүчтэй хоёр өрсөлдөгчдийн дэргэд илт ялагдаж эхэлсэн байдаг. Ингээд 2008 оны нэгдүгээр сард болсон Айова мужийн сунгаанд тавдугаар байрт орсноор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татсан юм.
Сэтгэгдэл (2)