Энэ жилийн дэлхий нийтийг хамрах ТОП сэдэв “Токио-2020” зуны олимпийн наадам болох байсан. Гэвч 2019 оны сүүл үеэс эхлэн ковид-19 цар тахал тархаж, дэлхийн улс орнуудыг хамарсан арга хэмжээнүүд цуцлагдах нөхцөл байдал үүссэн билээ.
Харин энэ 9-р сард ОУОХ-оос зуны 32 дахь удаагийн олимпын их наадам 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ны өдрийг дуусталх хугацаанд зохион байгуулагдана гэдгийг албан ёсоор зарласан юм. Үүнтэй холбогдуулж худалдаа, хөгжлийн банк хойшлуулаад байсан "ЗҮРХНЭЭСЭЭ ДЭМЖЬЕ" урамшуулалт аяны тохирлоо явуулж, эхний зургаан харилцагчаа тодруулаад байна.
Та бүхэнд эргэн сануулахад Худалдаа, хөгжлийн банк нь 30 жилийн ойгоо тохиолдуулан 30 харилцагчаа “ТОКИО-2020” олимпийн наадам үзүүлэх "ЗҮРХНЭЭСЭЭ ДЭМЖЬЕ" урамшуулалт аянаа эхлүүлсэн билээ. Энэхүү урамшууллын анхны эздээр тодорсон Б.Мөнхтогтох, Ж.Цэрэндулам, Ш.Зоригоо нар нь тус бүр хосоороо олимп үзэх эрхтэй болсон юм.
Дашрамд дурдахад "ЗҮРХНЭЭСЭЭ ДЭМЖЬЕ" аяны дараагийн тохирол 12-р сарын 12-ний өдөр болох бөгөөд уншигч та ч бас хосоороо олимп үзэх урамшууллын эзэн болон боломж нээлттэй.
Яаж вэ гэж үү?
-
ХХБ-ны Visa карт захиалах, сунгах /1-3 ширхэг эрх/
-
ХХБ-ны Visa картаар гүйлгээ хийх /1 ширхэг эрх/
-
ХХБ-нд Хадгаламж нээлгэх, орлого нэмэх /1 ширхэг эрх/
зэргээр урамшууллын эрх аван оролцож олимпийн наадмыг хосоороо үзээрэй. Цар тахал намжиж, дэлхийн эв нэгдлийн билэг тэмдэг зуны олимпийн наадам улс үндэстэн даяар гэрэл гийлгэх цаг мөдхөн биз ээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.