Засгийн газрынээлжит бус чуулганаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Шадар сайд Я.Содбаатар “Цар тахлаас урьдчилан сэргийлэхээр Боршоо хилийн боомтыг 21 хоногийн хугацаагаар хаахаар шийдвэрлэлээ. Учир нь хойд хөршид халдварын хоёр дахь давалгаа эрчимтэй явагдаж байна. Сүүлийн өдрүүдэд улс хооронд явж байгаа жолоочоос халдвар их илэрч байна. Одоогийн байдлаар 30 жолоочид халдвар илрээд байна. Үүний хоёр нь өнгөрсөн шөнө илэрсэн.
Коронавирусний нөхцөл байдал дэлхий нийтэд амаргүй байна. Тиймээс иргэддээ халдвар хамгааллын дэглэмийг сахихыг анхааруулж байна" гэв.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Дэлхий даяар халдварын нөхцөл байдал сайнгүй байна. Ялангуяа хил залгаа ОХУ-ын хотуудад халдвын нөхцөл байдал таагүй байна. Тодруулбал, Боршоо, Цагааннуур орчмын хилийн боомтуудад халдварын нөхцөл байдал хүндэрч, нас баралт нэмэгдсээр байна. Энэ хүрээнд хилийн боомтын нөхцөл байдлыг чангатгана. Мөн хүн хоорондын зайг баримтлах, маск зүүх, гараа ариутгахыг анхааруулж байна. Коронавирусийг дотоодод алдаагүй" гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)