ЭШЛЭЛ 1
Би шударга бусын хонгилыг нураах чиглэлээр МАН-тай хамтран ажиллаж байгаа.
ЭШЛЭЛ 2
Энэ хонгилыг хүрз, жоотуу бариад нураачихгүй болохоор хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна. Нийгэмд шурдага ёсыг тогтоох, гэм буруутай хүмүүс хариуцлага хүлээдэг болгох хэрэгтэй.
ЭШЛЭЛ 3
Шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт орох хүсэлт тавиад, орж ажиллаж байна. Шүүхийн хуулийн шинэчилж, шүүхийг хэн нэгэн улстөрчөөс хараад бус болгох, шүүгчдийг шударгаар үнэн зөв шийдвэр гаргадаг байлгахад анхаарч ажиллана.
ЭШЛЭЛ 4
Намайг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх үе, тэрнээс өмнө манай улсын цаг агаар их бүрхэг, битүү үүл, манан будантай байсан. Энэ байдал одоо сарниж байгаа ч бүүр арилаагүй байна.
ЭШЛЭЛ 5
Гэм буруутай хүн хариуцлагаа хүлээж, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг тогтолцоо бага ч гэсэн арилж байгаа. Тухайн үед зарим шүүгчид шударга бусын хонгилын гишүүн болсноор маш их завхрал бий болсон. Шүүгчид хүртэл хээл хахуул авдаг болсон.
ЭШЛЭЛ 6
Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүн шүүгчийг түтгэлзүүлдэг байсан нь буруу тогтолцоо. Тиймээс үүнийг алга болгож, шүүгчийг хараат бус болгох ажлыг хийх хэрэгтэй. Ингэж байж л шударга бусын хонгил алга болно.
ЭШЛЭЛ 7
Би ч өөрөө шүүхийн байгууллагаар их үйлчлүүлсэн. Тиймээс шүүхийн барилга байгууламж ямар байгааг мэдэж байгаа учраас шүүхийн цогцолбор барихыг дэмжээд байгаа юм. Үүгээр иргэд л үйлчлүүлнэ.
ЭШЛЭЛ 8
Шударга бусын хонгил хүн болгон дээр ажилладаггүй. Харин цаашид өрсөлдөж, олон юм ярьж мэдэх цөөхөн хүмүүсийн эсрэг хонгил ажилладаг. Үүний нэг нь би. Нөгөө нь Ерөнхийлөгч Х.Баттулга.
ЭШЛЭЛ 9
Өнөөдөр шударга бусын хонгил нурсан уу гэвэл нураагүй л байгаа шүү дээ. Толгойг нь сольсоноос биш, их бие, хөл, гар нь байж л байна.
ЭШЛЭЛ 10
Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд яван чангарах байх. Бид удахгүй сөрөг хүчний байр сууриа хатуу илэрхийлнэ.
ЭШЛЭЛ 11
Н.Алтанхуягийг намын дарга байхдаа намынхаа байрыг зарсан гэдэг асуудлыг С.Эрдэнэ намын дарга байхдаа гаргасан. Гэхдээ би намын дарга байхдаа байраа зараагүй.
ЭШЛЭЛ 12
Намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж байгаад зарсан байдаг. Сүүлд энэ асуудлыг надтай холбоод байхаар нь судалж үзэхэд намын барилгыг “Улаанбаатар” банк дуудлага худалдаагаар 7 тэрбум төгрөгөөр авсан байдаг юм.
ЭШЛЭЛ 13
Бидний туг, лидэр гэж харж байсан хүмүүсийн алдаа завхралаас болж, гажуудал гарсан уу гэвэл гарсан. Гэхдээ Ардчилалд итгэх ард түмний итгэл мөхөөгүй. Үүнийг ч сая орон нутгийн сонгууль баталлаа. Ардчилсан намыг бусад намтай харьцуулах хэрэг үнэндээ байхгүй.
ЭШЛЭЛ 14
Улс орныг дампууруулж, Монгол орны ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж.
ЭШЛЭЛ 15
Би хэн нэгэнтэй сөргөлддөг хүн биш харин үнэт зүйлийнхээ төлөө алалцдаг хүн.
ЭШЛЭЛ 16
Ч.Сайханбилэг захидал бичиж суухаар эх орондоо хүрээд ирэх хэрэгтэй. Би эх орноосоо урваж, эх орноо худалдаж чадахгүй. Харин анд нөхдийн харилцаа гэдэг бол анд нөхдийн л харилцаа. Амьдралд ирж буцаж байдаг зүйл.
ЭШЛЭЛ 17
Харин эх орноо худалдана гэдэгтэй би хэзээ ч эвлэрч чадахгүй. Би итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогсоно.
ЭШЛЭЛ 18
Би “Ачит Эх” компанийг эх орондоо төрдөө авч үлдэхийн төлөө л тэмцсэнээс бус Ц.Элбэгдорж, П.Цагаан нартай тэмцсэн зүйл байхгүй. Тэд Ерөнхийлөгч, Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 34 хувийг луйвардаад авсан байсныг өнөөдөр төр буцааж авч байгаад баярлаж байна. Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой.
ЭШЛЭЛ 19
Намын төлөө гутлаа цоортол явсан олон партизан бий. Бид үгээ чөлөөтэй хэлэх ёстой. Гэхдээ би хүнтэй хэрэлдье гээгүй шүү. Намын гишүүд дэмжвэл би эргээд намын гишүүн болно. Ерөнхийлөгчид хэнийг дэвшүүлэхээ намын гишүүд шийднэ.
ЭШЛЭЛ 20
Би Ерөнхий сайд болоод Н.Багабандийг "Оюутолгой"-н ТУЗ-өөс болиулж байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд гаднын хөрөнгө оруулагчдаас хол байх нь зөв. Ер нь энэ хүн "Оюутолгой"-н ТУЗ-д байхгүй бол үхчих гээд байгаа юм байх даа.
ЭШЛЭЛ 21
Энэ бол маш буруу. Би Ерөнхийлөгч асан Н.Багабандийн оронд байсан бол ёсзүйгээ, улс орноо бодоод элдэв юм болохгүйгээр больчих байсан. Хэрэв энэ хүнийг үлдээчихсэн бол төр ялзарч байна гэсэн үг.
ЭШЛЭЛ 22
“Цагаан суварга”-ын 34 хувийг төрд авъя гэдгийг манай Засгийн газрын үед би Ерөнхий сайд байхдаа гарын үсэг зураад УИХ-д оруулж байсан. Харин УИХ гишүүд 34 хувийг тэг болгоё гэдэг дээр санал нэгдсэн. Өөрөө хэлбэл нөгөө МАНАН бүлэглэлийн чинь хийсэн ажил.
ЭШЛЭЛ 23
Чингис бондоос өмнө Монгол Улс 2 тэрбум ам,долларын өртэй байсан гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч саяхан хэлсэн. Харин одоо Засгийн газрын гадаад өр 4.4 тэрбум төгрөг байна. Үүнийг улс төржүүлэхгүй байх хэрэгтэй учраас л чуулганыг хаалттай хуралдуулъя гээд байгаа юм.
ЭШЛЭЛ 24
Манай Засгийн газрын дараа Ч.Сайханбилэгийн Засгийн газар буюу МАНАН-гийн Засгийн газар байгуулагдсан.
Сэтгэгдэл (15)