Эцэг, эхчүүд бүр бяцхан үрсээ баярлуулж, тэднийгээ хамгийн чангаар инээж байгаасай гэж хүсдэг. Тэд маань чихэр жимс, амттанд дэндүү дуртай. Мэдээж хүүхэд нас амттангүйгээр төсөөлөгдөхгүй. Гэхдээ сахрын өндөр агууламжтай, үрийнхээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй амттаныг авч өгсөөр л байх уу? Томчууд илүү ухаалаг шийдвэр гаргах ёстой биш гэж үү? Тэгвэл амттаны оронд юу авч өгвөл тэд баярлах вэ?
Бидний зөв гэж бодсон бэлгийг багачууд сонирхохгүй байх нь элбэг. Бусад улс оронд ямар бэлэг сонгодгийг авч үзвэл,
-
Австраличууд хувцас, гоёл чимэглэл
-
Англичууд өөрийн гараар хийсэн түлхүүрийн оосор, утасны чимэглэл
-
Германчууд бэлгийн дээд ном
-
Францчууд сэтгэлийн үгтэй мэндчилгээ болон дурсгалын зүйл
-
Финландчууд хичээллэдэг спортынх нь хэрэгсэл
гэх мэт бэлгийг илүүд үздэг байна.
Тэгвэл бүгдээрээ ямар бэлэг сонгох вэ? Тэднийхээ нас, онцлогт тохирсон ирээдүйд хэрэгтэй ухаалаг бэлэг сонгох гээд үзье.
1 хүртэлх нас
Энэ насны хүүхдэд барихад эвтэйхэн, эрүүл материалтай, олон өнгийн тоглоом байвал сонирхолтой. Илүү үнэ цэнтэй бэлгийг ойлгох нас биш учраас эцэг, эх өөрсдөө ирээдүйг нь төлөвлөж хөрөнгө оруулах бэлгээ сонгоорой.
1-3 нас
Хүүхдийн тархины хөгжил энэ насанд хамгийн хурдацтай бөгөөд далайцтай явагддаг. Төгөлдөр хуурыг гурван настай сурсан хүүхдийн хурд, чадвар, мэдрэмжийг таван настай сурч байгаа хүүхэд хэзээ ч гүйцдэггүй гэж хөгжмийн багш хэлж байсан нь санаанд орлоо. Тэгэхээр тархи хөгжүүлэх оюуны бэлэг сонгох хэрэгтэй байх нь.
4-5 нас
Энэ насны онцлог нь хүүхэд БИ төвтэй болж эхэлдэг. Өөрийгөө ‘ТОМ’-оор мэдэрнэ. Тоглоомын хувьд сэтгэн бодох чадвар, танин мэдэхүйн ертөнцийг нь нэмэгдүүлэх бэлэг хэрэгтэй юм. Түүнчлэн энэ үед хүүхэд сайн уншигч болох сууриа тавьдаг учир ном хамгийн зөв сонголт байж чадна.
6 - 9 нас
Бүхнийг сурах гэсэн эрмэлзэлтэй үе. Дуу бүжиг, зураг, спорт гэх мэтчилэн олон зүйлд өөрийгөө сорихыг хүснэ. Тиймээс түүнд нь чиглүүлэх бэлэг тохиромжтой. Сургуулийн орчинд дасах үе тул “хичээлээ хий” гэж байнга шахахын оронд, дүрэм журмыг бага багаар танилцуулаарай. Нийгмийн олон дүрийг ойлгож эхэлж байгаа учир хүүхэдтэйгээ ярилцаж, цаг зарцуулж, хамтдаа тоглох нь хамгийн гоё бэлэг байх болно.
10 - 12 нас
Хүүхдийн сэтгэл хөдлөл хурдан өөрчлөгдөж гэнэтхэн гуньж, тэгснээ шалтгаангүйгээр баярлах сэтгэл зүйн савлагаа ихтэй үе. Тиймээс өөрийгөө илэрхийлэх боломж олгож, бие даасан байдлыг нь хөгжүүлэн, нөхөрлөлийг нь дэмжих хэрэгтэй. Мөн энэ наснаас хүүхдийн сонирхол илүү тодорхой болж эхэлдэг учир өөрийнх нь хүслийг сонсож бэлэг сонгоорой.
13 - 18 нас
Нэн тэргүүнд анхаарах зүйл нь хүүхдээ том болсон гэж бэлэггүй үлдээх вий... Тэд бага наснаас өсвөр нас руу, өсвөр насны хүүхдээсээ том хүн болж өөрчлөгдөж байгаа. Гэхдээ л дотроо эцэг эхээсээ бэлэг хүлээх бяцхан хэвээрээ. Энэ насанд хүүхдэд үзэл бодлоо тулгаж огт болохгүй, харин найз шиг илэн далангүй тогтмол ярилцаж байх шаардлагатай. Тэд таныг бодохоос ч өмнө бэлгээ сонгосон байх болно.
Харин дээр дурдсан насны онцлогуудыг үл хамааран хэдэн ч насны хүүхдэд тохиромжтой супер бэлэг бол ХАДГАЛАМЖ. Таны хүүхэд ирээдүйд мөрөөдлөө биелүүлэхэд та санхүүгийн бэлтгэлийг нь базаагаад бэлэглэж байна гэсэн үг. Аав ээжээс өгөх хамгийн үнэтэй бэлэг бол найдвартай ИРЭЭДҮЙ шүү дээ.
Худалдаа, хөгжлийн банкны хүүхдийн хадгаламжийн мэдээллийг https://www.tdbm.mn/mn/152/c энд дарж авна уу