БАРИМТ 1
Хуванцар сав, шил, лааз хоёрдогч түүхий эд худалдан авах сүлжээг бий болгоно.
БАРИМТ 2
Хотын төсөв, санхүүгийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Нийслэл хотын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.
БАРИМТ 3
Нийслэлийн дүүргүүдээс олгодог хоол, худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан түргэн шуурхай, чирэгдэлгүй шийдвэрлэдэг болно.
БАРИМТ 4
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны парк шинэчлэлтийг олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэнэ. BRT систем зэрэг багтаамж ихтэй зорчигч тээврийн төрлийг нэвтрүүлнэ.
БАРИМТ 5
Агаарын дүүжин замын тээврийн төсөл хэрэгжүүлж, зориулалтын зогсоол, дэд бүтцийг барьж байгуулна. Таваншараас-Офицеруудын ордон хүртэлх цахилгаан соронзон тээврийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
БАРИМТ 6
Давхар зогсоолын тоог нэмэгдүүлж, авто зогсоолын менежментийн боловсронгуй тогтолцоог бий болгоно.
БАРИМТ 7
Цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтийн тарифанд гэр хороололд байгаа аж ахуйн нэгжүүдийг ээлж дараалалтайгаар хамруулна. Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна.
БАРИМТ 8
Гэр хорооллын айл өрхийг үнс түр хадгалах зориулалтын савтай болгож, үнсийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
БАРИМТ 9
Нийслэл үнэт цаас гаргаж зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авч, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
БАРИМТ 10
Дүүрэг бүрд Нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулна. Нийслэлийн есөн дүүргийн эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн кабинет байгуулна. Дүүрэг бүрд тусгай хэрэгцээт хүүхдийн төв байгуулна.
БАРИМТ 11
Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэхэд дэмжлэг үзүүлж, бохир цуглуулж, тээвэрлэх, байгальд ээлтэй аргаар устгах арга технологийг нэвтрүүлэн хөрсний бохирдлыг багасгана.
БАРИМТ 12
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн болон хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ.
БАРИМТ 13
Дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
БАРИМТ 14
Туул, Сэлбэ, Улиастай голын эрэг дагуу амралт зугаалгын цогцолбор байгуулна.
БАРИМТ 15
Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Багахангай дүүрэгт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүний хадгалалт борлуулалтын цогцолбор төвүүдийг ашиглалтад оруулж, хотыг эрүүл, аюулгүй хүнсээр найдвартай хангах тогтолцоог бүрдүүлнэ.
БАРИМТ 16
Улаанбаатар хотын тойрог замуудыг байгуулж, шинэ хотууд (Шинэ Зуунмод, Майдар, Эмээлт, Багахангайн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, Багануурын үйлдвэр, технологийн парк, Налайхын барилгын материал, үйлдвэрлэл, гехнологийн парк)-ыг холбон хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулна.
БАРИМТ 17
Шинэ хотуудыг холбосон багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлнэ.
БАРИМТ 18
Хотын гудамж талбай орон сууц, гэр хорооллын дундах хүүхдийн тоглоомын талбайг олон улсын стандартад бүрэн нийцүүлж, шаардлагатай газруудад шинээр байгуулна.
БАРИМТ 19
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгоно. Сургуулийн хүүхдэд зориулсан тээврийн хүчин чадал. үйлчилгээний хүрээг өргөтгөн, шинэ менежмент нэвтрүүлнэ.
БАРИМТ 20
Нийтийн эзэмшлийн зам талбай, нийтийн тээврийн автобус, автобусны буудал, зогсоол, тохижилтын элементүүдэд угаалга, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийдэг болно. Зорчигч тээврийн үйлчилгээний дамжин суулт хийх нэгдсэн терминал, зогсоолуудыг барьж байгуулна.
БАРИМТ 21
Улаанбаатар хотын ус хангамжийн шинэ эх үүсвэрийг Сонгинохайрхан уулын бэлд шинээр барьж, ашиглалтад оруулна. Улаанбаатар хотын ус хангамжийн шугам хоолойг газар ухалгүйгээр шуудуугүй технологиор доторлох төслийг хэрэгжүүлнэ.
БАРИМТ 22
Самбалхүндэвийн оршуулгын газар (70 давхар)-т дурсгалын цэцэрлэгт хүрээлэн бүхий тохижилттой оршуулгын үйлчилгээний мэдээллийн нэгдсэн төвийг бий болгоно.
БАРИМТ 23
Улаанбаатар хотын олон нийтийн зам талбайг бүрэн камержуулж нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангана.
БАРИМТ 24
Бизнест ээлтэй эрх зүйн орчин бүрдүүлэх хүрээнд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог цөөрүүлж. зөвшөөрөл олгох нөхцөл журмыг тодорхой, ойлгомжтой болгож, хяналт шалгалтыг цөөрүүлнэ. Жуулчны гудамжны үйл ажиллагааны идэвхжүүлж гадаад дотоодын жуулчдын зорих газрын тоог нэмэгдүүлнэ. Япон, Солонгос, хөрш орнууд, Төв Ази, Турк, Европ, Америкийн аялал жуучлалын томоохон компаниудтай хамтран төрөлжсөн аялал жуучлал хөгжүүлж, хотын аялал жуучлалын хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл (5)