БАРИМТ 1
Дэлхий дээрх хамгийн хөгшин мод Калифорни мужаас олджээ. Энэхүү мод нь 4789 жилийн настай Медусела гэдэг нэртэй юм.
БАРИМТ 2
Дэлхийн хамгийн том мод нь Калифорнид орших аварга мод бөгөөд 84 метр өндөр, 29 метр диаметртэй.
БАРИМТ 3
Дэлхий дээрх хамгийн хурдан ургадаг мод нь эквалит нэртэй солонгын долоон өнгөтэй мод. Энэ нь жилд 10 метр өндөр ургадаг.
БАРИМТ 4
Баобоб мод гэж нэрлэгддэг, цөлийн ургамлын үндсэнд 1000 литр ус хадгалагдаж байдаг.
БАРИМТ 5
Оросын Цагаан тэнгис нь -2 градус буюу хамгийн бага температуртай. Харин Персийн булангийн тэнгис нь цельсийн 35,6 градус хүрч, хамгийн дулаанд тооцогддог.
БАРИМТ 6
Жил бүр 20-30 галт уул далай тэнгисийн ёроолд дэлбэрч байдаг.
БАРИМТ 7
Нил мөрний гадаргуу доогуур аварга том гол урсдаг бөгөөд энэхүү голын урсгалын хэмжээ нь дээд давхаргаасаа зургаа дахин илүү хүчтэй.
БАРИМТ 8
Гана улсын Босумтви дэх нуур өмнө нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн хөндий байжээ.
БАРИМТ 9
Амазон мөрний тунгалаг ус нь 180 км үргэлжилж, далай тэнгис рүү цутгадаг.
БАРИМТ 10
1934 онд АНУ-д цагт 371 км хурдтай ширүүн салхи гарч байжээ.
БАРИМТ 11
Антарктид тив дэх нэгэн загасны цусанд хөлдөхийн эсрэг үйлчилгээтэй уураг агуулагдаж байдаг. Энэ нь мөсөн далайд загасыг хөлдөхөөс хамгаалж байдаг.
БАРИМТ 12
Шотланд улсад дэлхийн хамгийн урт настай уулс байдаг. Эдгээр нь ойролцоогоор 400 сая жилийн настай гэж тооцогддог байна.
БАРИМТ 13
Антарктид тивийн мөсний зузаан 3-4 км, харин нийт хэмжээ нь 13 сая км квадрат. Антарктид тивийн мөс цельсийн -70 градусын хүйтэнд оршдог байна.
БАРИМТ 14
Цагаан баавгай махчин амьтан гэдгийг хүмүүс мэддэггүй. Тэд далайв хавны мөгөөс, яс зэргийг иддэг.
БАРИМТ 15
Жирэмснээс хамгаалах эмийг горилл сармагчинд хэрэглэвэл хүнтэй яг адилхан үйлчилнэ.
БАРИМТ 16
Хүний тархи телевизор үзэж байхдаа биш, унтаж байхдаа илүү идэвхтэй ажилладаг.
БАРИМТ 17
Унтаж байхад хүний үнэрлэх мэдрэхүй алдагддаг.
БАРИМТ 18
Далайн ёроолд дэлхий дээрээс хоёр зуу дахин их алтны нөөц хадгалагдаж байдаг.
БАРИМТ 19
Эрээн далавчит бяцхан шувуу алхаж чаддаггүй.
БАРИМТ 20
Төрийн далбаандаа дөрвөлжин биш гурвалжин дүрс ашигласан цорын ганц улс бол Балба юм.
БАРИМТ 21
Бид бүх амьдралынхаа туршид 28500 кг шүлс ялгаруулдаг. Үүнийг бүгдийг нь цуглуулсан гэж үзвэл 2 усан санг дүүргэнэ.
БАРИМТ 22
Баллуурыг зохион бүтээхээс өмнө хүмүүс талхны үйрмэгээр бичиг арилгадаг байжээ
БАРИМТ 23
Олонх хүүхдүүд цэнхэр нүдтэй төрдөг. Гэвч генетикийн материал болон нарны гэрлийн нөлөөгөөр бидний нүдний жинхэнэ өнгийг өгдөг.
БАРИМТ 24
Биеийн бүх бактерийг нийлүүлвэл 2 кг орчим жинтэй болно.