Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргалаа. Энэ талаар ФАТФ-ын Ерөнхийлөгч Маркус Плейер албан ёсоор мэдэгдэв.
ФАТФ 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг “саарал” жагсаалтад оруулж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо, хяналт, эрх зүйн орчноо сайжруулах үүрэг хүлээсэн орноор бүртгэсэн. Энэ дагуу өнгөрсөн жил манай улс ФАТФ-аас өгсөн техникийн гурав, гүйцэтгэлийн дөрвөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ сарын 14-нд хуралдсан ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хуралдаанаар “саарал” жагсаалтаас гарахыг дэмжээд байсан юм. Улмаар ФАТФ-ын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргасан байна.
Ташрамд өгүүлэхэд, Монгол Улсыг саарал жагсаалтаас гарсан талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээд "Саарал жагсаалт"-аас гарах хүндхэн ажлыг хариуцан ажилласан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад хэргийн сайд Н.Энхтайван, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарт талархах ёстой" хэмээн жиргэжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (3)