Орон нутгийн сонгуулийн үр дүнд Баянгол дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж, төлөөлөгчөөр сонгогдсон Э.Магнайбаяр МАХН-аас урваж, МАН-д элссэн нь иргэдийн эгдүүцлийг төрүүлээд байна. Тэрбээр Баянгол дүүргийн 23 дугаар хороонд МАХН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан юм. Харин өчигдөр МАН-д элсэж, үнэмлэхээ сүр дуулиантай гардан авсан байна. Э.Магнайбаяр энэ үйлдлээ "Би БГД-ийнхээ иргэдийн төлөө ийм шийдвэр гаргасан. Учир нь МАН 20, АН 18, ХҮН 2 суудал авсан. МАН нэгэнт аймаг, нийслэлд олон суудалтай байгаа учраас иргэдийнхээ асуудлыг шийдэхийн тулд МАН-даа элсэж байна" хэмээн тайлбарлажээ.
Гэтэл тэрбээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр "МАН-ынхан луйвар, хулгай дээрмээ үргэлжлүүлэх гэж хичээж байна. Бид 10 сарын 15-ны өдөр МАН-ын луйвар, булхай, дээрмийг таслан зогсоож чадна гэхэд эргэлзэхгүй байна" хэмээн хэлж байжээ.
Сэтгэгдэл (24)