“Оюутолгой” компанийн гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланг 66 хувийг нь эзэмшдэг “Turquoise hill resources” танилцууллаа.
Тодруулбал, энэ онд “Оюутолгой” компанийнхан 140-170 мянган тонн баяжмал дахь зэс, 155-180 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөв нь хэвээр аж.
Тус компани гуравдугаар улиралд 36286 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь өмнөх жилийн мөн үеийнхнээс 28 хувиар илүү аж. Мөн 36743 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь 2019 оны мөн үеийнхнээс 43 хувиар илүү юм байна. “Ковид-19” цар тахлын улмаас олон улсын нислэгийг хязгаарласан нь нөлөөлсөн ч гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж буйг тэмдэглэжээ.
У.Гэрэл
Сэтгэгдэл (1)