БАРИМТ 1
Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт явагдаж, урьдчилсан байдлаар дүн гаргаад байгаа билээ. Тодруулбал НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН 8, ХҮН 3 суудал, дүүргийн ИТХ-ын 291 суудлаас МАН 201, АН 75, ХҮН 10, МАХН 1, Ногоон нам 1, Бие даагч 2 суудал авсан юм. Харин нэг хэсгийн хороонд хоёр нэр дэвшигчийн саналын тоо тэнцсэн учир дахин санал хураалт явагдахаар болсон.
БАРИМТ 2
2020 оны орон нутгийн сонгууль цар тахлын үед зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог. Тиймээс сонгогчдын ирцийн босго тогтоогоохгүй. Өөрөөр хэлбэл нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигч ялалт байгуулсан юм.
БАРИМТ 3
Орон нутгийн сонгуулийн хамгийн олон цагаан сонголтыг Хан-Уул дүүргийн иргэд өгөв. Тус дүүрэгт нийт 2611 хүн санал огт тэмдэглээгүй, хуудсаа цагаанаар нь хийсэн байна.
БАРИМТ 4
Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч З.Төмөртөмөө энэ удаагийн сонгуульд хамгийн олон санал авчээ.
БАРИМТ 5
Тэрбээр 11 мянга 707 хүний санал авч хамгийн олон санал авсан төлөөлөгчөөр нэрлэгдэв.
БАРИМТ 6
Түүний удаах хамгийн олон саналыг мөн л Чингэлтэйчүүд нэр дэвшигчдээ өгчээ.
БАРИМТ 7
Нийслэлийн ИТХ-ын 17 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Ариунтуяа 11 мянга 610 хүний санал авч хоёрдугаарт бичигдэв.
БАРИМТ 8
Харин гуравдугаарт нийслэлийн ИТХ-ын хоёрдугаар тойрог Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн хотын даргын түр орлон гүйцэтгэгч хийж буй Ж.Батбаясгалан оржээ.
БАРИМТ 9
Ж.Батбаясгалан нийт 11 мянга 363 хүний санал авч ийнхүү гуравдугаарт бичигдлээ.
БАРИМТ 10
Орон нутгийн сонгуулийн хамгийн залуу төлөөлөгчөөр 19 настай залуу сонгогдов.
БАРИМТ 11
Ганзоригийн Гантулга нь 2001 онд төрсөн 19 настай. Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын сонгуулийн наймдугаар тойрогт нэр дэвшсэн нэгэн юм.
БАРИМТ 12
Тэрбээр МАН-ын гишүүний үнэмлэхээ аваад нэг жил болж байгаа аж. Үүнээс өмнө МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо”-нд харъяалагддаг байсан байна. Тэрбээр ХААИС-д Эдийн засгийн чиглэлээр сурдаг аж.
БАРИМТ 13
МАХН-аас нэр дэвшсэн нэг хүн ганцхан хүний санал авсан байна.
БАРИМТ 14
МАХН-аас нэр дэвшигч Х.Өмирбек Баян-Өлгий аймгийн есдүгээр тойрог, тус аймгийн Ногооннуур сумын гуравдугаар тойрогт давхар нэр дэвшсэн ч аль аль тойргоосоо ганцхан хүний дэмжлэг авчээ.
БАРИМТ 15
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн 17,149 хүнээс гурван хүн нэг ч хүний санал аваагүй байна.
БАРИМТ 16
Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрогт дэвшсэн Э.Чулуунгэрэл нэг ч хүний санал авсангүй.
БАРИМТ 17
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ-ын сонгуулийн зургадугаар тойрогт дэвшсэн А.Медетхан мөн л санал аваагүй нь олны анхаарлыг татаж байгаа юм.
БАРИМТ 18
Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт дэвшсэн Д.Аюурбуньд нэг ч хүн саналаа өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн хоёр тойргийн иргэд АН-ын нэр дэвшигчдэд огт саналаа өгөөгүй гэсэн үг юм.
БАРИМТ 19
2020 оны орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгчдийн хөвгүүд нэр дэвшсэн нь мөн сонин тохиол байв.
БАРИМТ 20
Гэсэн ч ард түмэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар нарт итгэл хүлээлгэсэнгүй.
БАРИМТ 21
Сонгууль бүрээр хэл ам, дуулиан шуугиантайхан оролцдог ХҮН-ынханы сонголт мөн л анхаарал татсан сэдэв байв.
БАРИМТ 22
УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон Б.Найдлаа, Б.Мөнхсоёл нар орон нутгийн сонгуульд дахин дэвшээд ч барсангүй.
БАРИМТ 23
Тэмцэгчид олны итгэлийг хүлээж, ялалт байгуулав. Тодруулбал "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-ий тэргүүн Б.Жагар. Тэрбээр ХУД-ийн ИТХ-ын сонгуулийн 15-р тойрог Монголын ногоон намаас нэр дэвшиж ялалт байгуулсан юм. Мөн "Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг ХҮН-аас ХУД-ийн ИТХ-ын сонгуулийн 18-р тойрогт “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаяр Өвөрхангай аймгийн аравдугаар тойргоос сонгогджээ.
БАРИМТ 24
Төв аймгийн Баянчандмань сумынхан аав, охин хоёрт итгэл үзүүлэв. Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Бумбын Эрдэнэчимэг, түүний төрсөн охин Эрдэнэчимэгийн Улаанхүү нар хоёулаа ялалт байгуулсан нь мөн л сонин тохиолдол байлаа.
Сэтгэгдэл (7)