Оны эхний есөн сарын байдлаар төсөвт бүрдүүлэх татварын орлого 6.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 13.1 хувиар буурсан байна. Татварын орлого буурахад коронавирусний цар тахал ихээхэн нөлөөлсөн байна.
Тухайлбал, орлогын албан татвар 330.9 тэрбум төгрөг буюу 18.5 хувь ,нийгмийн даатгалын орлого 183.9 тэрбум төгрөг буюу 13 хувь, онцгой албан татвар 74.7 тэрбум төгрөг буюу 11.4 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 146.9 тэрбум төгрөг буюу 8.3 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 33.4 тэрбум төгрөг 5.7 хувь, бусад, татвар, төлбөр хураамжийн орлого 149.4 тэрбум төгрөг буюу 22 хувиар тус тус буурчээ.
Мөн улсын нэгдсэн төсвийн нийт орлого эхний есөн сарын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 7.3 их наяд төгрөгт хүрчээ. Харин эргэн төлөлт, нийт зарлагыг харвал 9.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Ингэснээр улсын төсвийн алдагдал 2.7 их наяд төгрөгт хүрчээ.
У.Тэргэл