БАРИМТ 1
iPhone4 2010 онд хэрэглэгчийг өөрийгөө харж байж зургаа дарах боломж бүхий нүүрний камертай худалдаанд гарснаар селфидэх буюу өөрийнхөө зургийг авах үзэгдэл мода болж эхэлжээ.
БАРИМТ 2
Харин хамгийн анхны бас хуучны селфиг 1839 онд Роберт Корнелиус гэх хүн даржээ.
БАРИМТ 3
Орчин үеийн технологитой харьцуулбал тэрээр өөрийнхөө зургийг дарахын тулд 3-15 минут болсон гэж тооцоолж байна.
БАРИМТ 4
Оксфордын англи толь бичигт selfie хэмээх үгийг 2013 онд оруулсан байна.
БАРИМТ 5
Харин энэ үгийг хамгийн анх 2002 онд хэрэглэжээ.
БАРИМТ 6
Толь бичгийн тайлбарт бичсэнээр 2002 оны онлайн форумд оролцогч энэ австрали эр согтуу байхдаа агсамнаж өөрийгөө магтсаны дараа “Анхаарлыг чинь татсан бол уучлаарай, энэ бол селфи байлаа” хэмээн хэлсэн байна.
БАРИМТ 7
Селфиг 2004 оноос Flickr сүлжээнд хэрэглэж эхэлсэн ч массд хүртлээ арваад жил зарцуулжээ.
БАРИМТ 8
Selfie гэдэг үгийн хайлт 2012 оноос хойш 17 мянган хувиар өсчээ.
БАРИМТ 9
Дэлхий дээрх селфиний 48 хувь буюу бараг тал нь Фэйсбүүкээр цацагддаг байна.
БАРИМТ 10
Харин удаах байруудыг утасны зурвас мэдээ, жиргээ, инстаграмм эзэлж байна.
БАРИМТ 11
Зарим селфигээ үзэхэд сонин гарсан юм шиг санагддаг нь ямар ч хүний нүүр 100 хувь тэгш хэмтэй байдаггүйтэй холбоотой аж.
БАРИМТ 12
Эмэгтэйчүүд селфи хийдээ ямар зан авир гаргадаг тухай судалжээ. Судлагаагаар Бразилийн Сао Пауло хотын эмэгтэйчүүд селфи хийхдээ толгойгоо хамгийн их буюу 16.9 хэм хазайлгадаг байна.
БАРИМТ 13
Харин Нью-Йоркын бүсгүйчүүд 7.9 хэм хазайдгаараа хоёрдугаарт бичигджээ.
БАРИМТ 14
Хүмүүсийн зургаан хувь нь тухайн үедээ хайртай байсан хүндээ селфигээ илгээсэндээ хожим нь харамсдаг гэнэ. Тэр нь нэлээд янаг, ялгуун зураг байсан бол 36 хувь нь дараа нь “тархиа шаадаг” аж.
БАРИМТ 15
Селфи их хийх нь бусдад таалагддаггүй. Нийгмийн сүлжээнд олон селфи зургаа тавих тусам лайк-ийн тоо буурдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ.
БАРИМТ 16
Нийгмийн сүлжээ сайтуудын хэрэглэгчид 2019 онд нийтдээ 438 тэрбум селфи хийжээ.
БАРИМТ 17
Дунджаар нэг хүн жилд 34 удаа селфи хийж нийгмийн сүлжээнд түгээдэг гэсэн үг юм.
БАРИМТ 18
Дэлхийн хүн амын ихэнх хувь нь гар утас, зураг авуургүй гээд бодохоор сельфидэх бололцоотой хүмүүсийн хувьд энэ дундаж тоо хавьгүй их болох нь тодорхой байна.
БАРИМТ 19
Олон нийтийн дургүйцлийг хамгийн ихээр хүргэсэн сельфи бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нельсон Манделагийн оршуулгын үеэр дарсан селфи аж.
БАРИМТ 20
Солонгост селфи зураг авахыг селька гэж нэрлэдэг байна. Энэ бол селфи+камер гэсэн үгийн товчлол юм.
БАРИМТ 21
“Time” сэтгүүл 2012 онд сельфи гэдэг үгийг оны анхаарал татсан арван үгний жагсаалтад оруулсан байна.
БАРИМТ 22
Эрчүүдийн гуравны нэг нь селфигээ заавал ахин авдаг гэсэн бол хүүхнүүдийн ердөө арван гуравхан хувь нь дахидаг гэжээ. Гэвч судалгаа авсан байгууллагаас бүсгүйчүүдийг “тоогоо дарсан” хэмээн сэжиглэж байгаа юм байна.
БАРИМТ 23
Өнгөрсөн онд дээгүүрээ нүцгэн селфи хийж олон нийтийн сүлжээнд түгээхийг хоригложээ. Энэ үзэгдэл багассан хэдий ч бүр мөсөн арилаагүй хэвээр байна.
БАРИМТ 24
Селфи-г “өөрөг” хэмээн орчуулах саналыг Монголын “Зугаатай хэл шинжлэл” фэсйбүүкийн группээс гаргажээ. “Өөрийн + хөрөг = өөрөг” гэсэн бүтэцтэй энэ үгийг залуус дэмжин, хэрэглээ нь олонд түгсээр байгаа юм.