Залуус бодлогын шийдэлд идэвхтэй оролцох, тэдэнд зориулсан бодлого, хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүртэх, өөр хоорондоо санал бодлоо нээлттэйгээр солилцож, хэлэлцүүлэг яриа өрнүүлэх цахим индэртэй боллоо.
Тодруулбал, "Митчелл" сан дээрх үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Залуусын дууг хоолойг сонсох төсөл 2 дах жилдээ хэрэгжин, youth.mn сайтыг нээж байна. "Залуусын оролцоо" төслийг 2019 оноос эхлүүлж, мянган залуусын чуулганыг хамтран зохион байгуулж ирсэн тус сан залуусын хэлэлцүүлгийг ийнхүү цаашид цахимаар үргэлжлүүлж, www.Youth.mn сайт нээж буйгаа мэдээллээ.
2020 оны эхний хэлэлцүүлэг уулзалтыг Төв, Булган аймагт газар тариалан, мал аж ахуй эрхэлж буй залуусын дунд өрнүүлэв. "Митчелл" сангийн "Залуусын оролцоо" төслийг НҮБ-ын ХХААБ дэмжин хамтран ажиллаж байна. Тус байгууллагын Монгол дахь шадар суурин төлөөлөгч Н.Нямжаргал, Монголд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих , тэр дундаа ХАА-н салбарт залуусыг дэмжиж, тэдэнд туслаж ажиллах, мэдлэг боловсрол олгох, бизнес эрхлэх боломжийг эхлүүлэх нь бидний гол зорилт гэдгийг онцолж байна.
www.youth.mn сайт нь залуус та бүхэнд баталгаат эх сурвалжаас мэдээ мэдээлэл хүргэж, таны дуу хоолойг сонсох зорилготой. Та санал хүсэлт, тулгамдсан асуудлаа сайт руу илгээн, хэлэлцүүлэгт оролцон өөр хоорондоо харилцан яриа үүсгэх боломжтой.
Залуучууд улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаа, амьдралд шүүмжлэлтэй хандахаас илүү нийгмийн амьдрал өөрсдөө оролцож байж нийгэм зөв голдиролд орно гэж үзэж буйгаа төслийн удирдагчид хэлж байна.
Сайтад зочлох: www.youth.mn
Пэйж хуудас: https://www.facebook.com/MongolianYouthVoice