Дархан-Уул аймгийн АН сонгуульд орж чадаагүй асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Дархан-Уул аймгийн АН-ын гишүүн н.Гантулга “Өнгөрсөн зургадугаар сарын 24-нд Орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд аймгийн Аудитын газар хүргүүлсэн. Энэ үед хандивын дансны баталгаажуулалтыг өгөх ёстой талаар хуульд заасан байдаг ч тухайн үед Аудитын газрын дарга нь улстөржиж, тайланд баталгаажуулалт хийж өгөөгүй.
Энэ дагуу аймгийн Сонгуулийн хороонд үүссэн асуудлыг дурьдаад Аудитын байгууллагын хууль бус шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Гэвч шүүхээс нэг талыг барьсан, МАН-ыг сонгуульд дангаар нь оролцуулах байдал ажиглагдсан.
Мөн аймгийн цахим сүлжээгээр манай намыг сонгуульд оролцох боломжгүй боллоо гэж зарласан. УИХ-ын ээлжит сонгууль дууссаны дараа хууль зөрчсөн зургаан үйлдлийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн боловч хэлэлцээгүй. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгээр дамжуулан Ерөнхийлөгчид хандана” гэлээ.
Тэдний зүгээс орон нутаг, УИХ-ын сонгууль хуулийн хүрээнд явж байна уу гэдэг эргэлзээтэй байна. УИХ-ын сонгуулиар ч ийм асуудал өрнөсөн. Давтан ийм асуудал гарч байгаад харамсаж байна. Нэг нам дансны дугаараа өгөөгүйн төлөө Үндсэн хуульд заасан хамгийн чухал эрхээ хасуулж байна. Үүнийг нь Аудитын байгууллага нь хүчинтөгөлдөр гэсэн шийдвэр гэж дүгнэв. Ийм хууль зөрчсөн үйлдэл хийж байна гэдгийг онцолсон юм.
А.Сүх
Сэтгэгдэл (2)