Манай улс 2019 оны 10 сард ФАТФ-ын саарал жагсаалтад ороход 6 үүрэг даалгавар авснаас 2020 оны 1 сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон хурлаар 3 ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авсан.
Өнөөдөр үлдсэн гурван ажлаа хамгаалж байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу бидний хэлж сурснаар "Саарал жагсаалт"-аас Монгол Улс гарах эсэхийг шийдэх эцсийн шийд гарахын өмнөх газар дээрх шалгалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон шүүх, прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ, гааль татварын байгууллагын удирдлагууд оролцож байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)